12 настай өсвөрийн шилдэг шатарчин Н.Содбилэгт сонирхогчдын ДАШТ-ий Дэд аварга боллоо

Бүгд Найрамдах Грек Улсад зохион байгуулагдсан шатрын сонирхогчдын ДАШТ -нд манай улсаас таван тамирчин өрсөлдсөн билээ.

Тэмцээний 1700 хүртэлх олон улсын чансааны ангилалд манай улсын өсвөрийн шилдэг шатарчдын нэг, өдгөө 12 настай, сурагчдын дэлхийн аварга, ОУШХ-ны дэд мастер Н.Содбилэгт 1-2 байрыг ижил оноотой хуваан эзэлж, сонирхогчдын Дэлхийн Дэд аварга боллоо.

Түүнчлэн 1700 хүртэлх ангилалд өрсөлдсөн шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцан 75 шатарчдаас 5 оноогоор 29-р байр, 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Тэнүүнболд 54 шатарчдаас 5,5 оноогоор 10-р байр, М.Мандухай 5 оноогоор 17-р байр, 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Халиун 35 шатарчдаас 3,5 оноогоор 29-р байр тус, тус эзэлж амжилт дүүрэн оролцлоо.

Баг тамирчид маргааш эх орондоо ирнэ.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …