OУХМ Ч.Батжаргал Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан улсын аварга шалгаруулах “Багахангай марафон-2021” тэмцээнд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн тэргүүн ахлагч Б.Баттулга, Олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Ч.Батжаргал нар 5Ч10 км-ийн буухиа гүйлтийн төрөлд тэргүүн байр эзэлж, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Мөн Олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Ч.Батжаргал 6 цагийн гүйлтийн төрөлд амжилттай оролцож, 72 километр 686 метрийн амжилтаар тэргүүн байрыг эзлэн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр ахлах ахлагч Ч.Батжаргал Монголын хэт холын гүйлтийн төрөл болох 12 болон 6 цагийн дээд амжилтыг эзэмшиж байна.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …