Пауэрлифтингийн тэмцээнээс А.Отгонбаяр мөнгөн медаль хүртлээ

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр 2021 оны хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах “Пауэрлифтинг”-ийн тэмцээний М1 -120 кг жинд мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээн Бүгд найрамдах Литва улсын Вилньюс хотноо зохион байгуулагдсан бөгөөд тэрбээр 255 кг шахсан амжилтыг үзүүлсэн юм.

Хошууч А.Отгонбаяр пауэрлифтингийн Азийн аваргаас 4 алт, 1 мөнгө, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 11 алт, 6 мөнгөн медаль хүртэн 2021 онд пауэрлифтингийн “Спортын мастер” цол хүртсэн.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …