Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-д Монголын долоон бөх зодоглоно

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болно.

Дөрөв дэх удаагийн тэмцээнд оролцох манай багийн түрүүч Белградад очоод байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр, нийт 7 тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзнэ.

Белградад зодоглох Монголын бөхчүүд:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс)

61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

70 кг: Болдбаатарын Сандуйжадамба (Хангай хүчтэн)

79 кг: Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

Эмэгтэйчүүдийн 53 кг: Мөнхбатын Мөнхгэрэл (MJ клуб)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …