Абу Даби хотноо үргэлжилж буй “World pro jiujitsu Championship-2021” тэмцээний хөх бүсний “Мастерс 1” ангиллын эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Т.Цэнд-Аюуш аваргын алтан медалийн эзэн болов. Мөн эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Н.Чаминтуяа мөнгө, Булган аймгийн Орхон сумын харьяат тамирчин Б.Батжаргал “Мастерс 2” ангиллын ягаан бүсний 94 кг-ын жинд барилдаж хүрэл, “Мастерс 4” ангиллын …
Спорт
November, 2021
-
16 November
М. Лхагвагэрэл “Цэргийн арслан” боллоо
Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн “Бүх цэргийн наадам”-ыг МҮБХ, БХЯ, Алдар СХ-той хамтран амжилттай зохион байгууллаа. Барилдаанд цэрэг, хүчний 5 спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин СХ, Даян дэвжээний бөх, аймгийн заан Мөнхтөрийн Лхагвагэрэл 8 даван түрүүлж “Цэргийн арслан” цолны эзэн боллоо. Булган аймгийн Орхон сумын …
-
13 November
Г.Эрхэмбаяр Дэлхийн 3 удаагийн аварга боллоо
НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Эрхэмбаяр жюү жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор бүсний ангиллын +100кг жинд аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү тус тэмцээний гурван удаагийн аварга болоод байна. АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Монгол Улсаас 19 тамирчин оролцож байгаа бөгөөд энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.
-
13 November
Монгол Улсад Олон улсын боксын тэмцээн зохиох санал гаргажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч У.Н.Кремлёв тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. У.Н.Кремлёв Монгол Улсад Олон улсын боксын томоохон тэмцээн зохиож байх, Боксын төв академи байгуулах саналаа илэрхийллээ. Мөн Монголын боксын холбоотой хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлэв. ТОП-4 төрлийн нэг болох боксын спортыг хөгжүүлэх чиглэлээр гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг дэмжинэ гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч …
-
11 November
Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ
2021 оны Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ 10 сарын 25-наас 11 сарын 6-ны өдрүүдэд Сербийн Белград хотноо зохион байгуулагдсан. Тус тэмцээнд МБХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, М.Баянмөнх тэргүүтэй удирдлагууд оролцож, МБХ-ны гадаад харилцааг тэлж, өргөжүүлэх чиглэлээр олон уулзалт хийсэн билээ. МБХ-ны хувьд ОУБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлевтэй уулзалт зохион байгуулж, Монгол улсад айлчлахыг урьсан. ОУБХ-ны ерөнхийлөгч МБХ-ны урилгыг хүлээн авч, өнөөдөр манай …
-
11 November
Сайед Моллай, Ц.Цогтбаатар нарт ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол хүртээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Токио-2020” олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад төрийн одон, цол тэмдэг гардуулахаар болжээ. Ерөнхийлөгчийн зарлигаар “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, “Токио-2020” паралимпын наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ. …
-
11 November
М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нарт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Токио-2020” олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргажээ. Ерөнхийлөгчийн зарлигаар “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, “Токио-2020” паралимпын наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол …
-
10 November
Хүндийн өргөлтийн үндэсний шигээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярт Гавьяат дасгалжуулагч цол олгоно
Монголын хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ Г.Ануужин, Э.Билэгсайхан тэргүүтэй олон шилдэг туйванч бэлтгэж буй Ц.Хосбаярт Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ. Монголын хүндийг өргөлтийн спортын хөгжил, тамирчдын амжилт түүний хөдөлмөр, зүтгэлтэй салшгүй холбоотой. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2012 оноос хойш ажиллаж буй тэрбээр Монголын урдаа барьдаг туйванчдын нэг. 10 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэн, …
-
10 November
“Ой тогтоолтын улсын аварга” тодорлоо
Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй “Pizza Hut” брэндийн нэрэмжит “Ой тогтоолтын улсын аварга-2021” оюуны спортын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод аймгуудаас шалгарсан шилдэг 72 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм. Олон улсын …
-
9 November
“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох тамирчдад тэтгэлэг гардууллаа
“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох тамирчдад тэтгэлэг гардууллаа ОУОХ-ноос хэрэгжүүлдэг Olympic solidarity хөтөлбөрийн хүрээнд өвөл, зуны олимпын наадамд оролцох тамирчдад тэтгэлэг олгодог. Өмнөх “Токио-2020” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт 17 тамирчин хамрагдсанаас 12 нь олимпын эрхээ аван өрсөлдөж байв. Харин“Бээжин-2022” өвлийн олимпын тэтгэлэгт дөрвөн тамирчин 2019 оноос хойш хамрагдаж буй бөгөөд 2022 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин …
-
9 November
МҮБХ:Допинг илэрсэн дөрвөн бөхийн нэг нь “B” сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан
Наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг 10 дугаар сарын 28-нд МҮДЭБайгууллагаас Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирүүлcэн. Хариуг ирсэн даруйд допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөд мэдэгдсэн бөгөөд холбогдох дүрмийн дагуу дээрх нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор”B” cорьцоо шинжлүүлэх эсэхээ МҮБХ-нд мэдэгдэх журамтай. …
-
8 November
Ө.Батцэцэг Азийн хөл бөмбөгийн холбооны элит зэрэглэлтэй шүүгч боллоо
Монголын Хөл Бөмбөгийн Холбооны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Өнөржаргалын Батцэцэг Азийн Хөл Бөмбөгийн Холбооны Элит шүүгч боллоо. Анх 2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Завхан нутгийн охин Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтыг давж Монгол улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байгаа юм. Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч гэдгийг онцлох нь зүйтэй. …
-
8 November
“Белград-2021”: ОУХМ Э.Дэлгэрмаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв
“Белград-2021” 23 хүртэлх насны ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар тун харамсалтай ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы …
-
8 November
Н.Наранхүү “U-23”-ын ДАШТ-аас хүрэл медаль хүртлээ
Бөхийн төрлүүдийн 2021 оны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2017 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2019 оны Юрий Власкогийн нэрэмжит 23 хүртэлх насны ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Нармандахын Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр тэгшитгэлд Беларусийн Ислам Гуйсеновыг …
-
4 November
Чөлөөт бөх:Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-нд Сербийн Белград хотод эхэлсэн. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр бөх хүч үзэх бөгөөд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э. Дэлгэрмаа салхийг хагалж шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар харамсалтай ялагдсан. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд ялалт байгуулснаар манай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл