Спорт

November, 2021

  • 13 November

    Монгол Улсад Олон улсын боксын тэмцээн зохиох санал гаргажээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч У.Н.Кремлёв тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. У.Н.Кремлёв Монгол Улсад Олон улсын боксын томоохон тэмцээн зохиож байх, Боксын төв академи байгуулах саналаа илэрхийллээ. Мөн Монголын боксын холбоотой хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлэв. ТОП-4 төрлийн нэг болох боксын спортыг хөгжүүлэх чиглэлээр гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг дэмжинэ гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 11 November

    Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ

    2021 оны Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ 10 сарын 25-наас 11 сарын 6-ны өдрүүдэд Сербийн Белград хотноо зохион байгуулагдсан. Тус тэмцээнд МБХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, М.Баянмөнх тэргүүтэй удирдлагууд оролцож, МБХ-ны гадаад харилцааг тэлж, өргөжүүлэх чиглэлээр олон уулзалт хийсэн билээ. МБХ-ны хувьд ОУБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлевтэй уулзалт зохион байгуулж, Монгол улсад айлчлахыг урьсан. ОУБХ-ны ерөнхийлөгч МБХ-ны урилгыг хүлээн авч, өнөөдөр манай …

  • 11 November

    Сайед Моллай, Ц.Цогтбаатар нарт ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол хүртээнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Токио-2020” олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад төрийн одон, цол тэмдэг гардуулахаар болжээ. Ерөнхийлөгчийн зарлигаар “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, “Токио-2020” паралимпын наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ. …

  • 11 November

    М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нарт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Токио-2020” олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргажээ. Ерөнхийлөгчийн зарлигаар “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, “Токио-2020” паралимпын наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол …

  • 10 November

    Хүндийн өргөлтийн үндэсний шигээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярт Гавьяат дасгалжуулагч цол олгоно

    Монголын хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ Г.Ануужин, Э.Билэгсайхан тэргүүтэй олон шилдэг туйванч бэлтгэж буй Ц.Хосбаярт Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ. Монголын хүндийг өргөлтийн спортын хөгжил, тамирчдын амжилт түүний хөдөлмөр, зүтгэлтэй салшгүй холбоотой. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2012 оноос хойш ажиллаж буй тэрбээр Монголын урдаа барьдаг туйванчдын нэг. 10 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэн, …

  • 10 November

    “Ой тогтоолтын улсын аварга” тодорлоо

    Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй “Pizza Hut” брэндийн нэрэмжит “Ой тогтоолтын улсын аварга-2021” оюуны спортын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод аймгуудаас шалгарсан шилдэг 72 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм. Олон улсын …

  • 9 November

    “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох тамирчдад тэтгэлэг гардууллаа

    “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд  оролцох тамирчдад тэтгэлэг гардууллаа ОУОХ-ноос хэрэгжүүлдэг Olympic solidarity хөтөлбөрийн хүрээнд өвөл, зуны олимпын наадамд оролцох тамирчдад тэтгэлэг олгодог. Өмнөх “Токио-2020” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт 17 тамирчин хамрагдсанаас 12 нь олимпын эрхээ аван өрсөлдөж байв.  Харин“Бээжин-2022” өвлийн олимпын тэтгэлэгт дөрвөн тамирчин 2019 оноос хойш хамрагдаж буй бөгөөд 2022 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин …

  • 9 November

    МҮБХ:Допинг илэрсэн дөрвөн бөхийн нэг нь “B” сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан

    Наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг 10 дугаар сарын 28-нд МҮДЭБайгууллагаас Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирүүлcэн. Хариуг ирсэн даруйд допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөд мэдэгдсэн бөгөөд холбогдох дүрмийн дагуу дээрх нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор”B” cорьцоо шинжлүүлэх эсэхээ МҮБХ-нд мэдэгдэх журамтай. …

  • 8 November

    Ө.Батцэцэг Азийн хөл бөмбөгийн холбооны элит зэрэглэлтэй шүүгч боллоо

    Монголын Хөл Бөмбөгийн Холбооны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Өнөржаргалын Батцэцэг Азийн Хөл Бөмбөгийн Холбооны Элит шүүгч боллоо. Анх 2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Завхан нутгийн охин Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтыг давж Монгол улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байгаа юм. Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч гэдгийг онцлох нь зүйтэй. …

  • 8 November

    “Белград-2021”: ОУХМ Э.Дэлгэрмаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

    “Белград-2021” 23 хүртэлх насны ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар тун харамсалтай ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы …

  • 8 November

    Н.Наранхүү “U-23”-ын ДАШТ-аас хүрэл медаль хүртлээ

    Бөхийн төрлүүдийн 2021 оны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2017 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2019 оны Юрий Власкогийн нэрэмжит 23 хүртэлх насны ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Нармандахын Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр тэгшитгэлд Беларусийн Ислам Гуйсеновыг …

  • 4 November

    Чөлөөт бөх:Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана

    Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-нд Сербийн Белград хотод эхэлсэн. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр бөх хүч үзэх бөгөөд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э. Дэлгэрмаа салхийг хагалж шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар харамсалтай ялагдсан. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд ялалт байгуулснаар манай …

  • 3 November

    “Бээжин 2022” өвлийн олимпын ордон цогцолборууд

    Үндэсний цэнгэлдэх хүрээлэн-Шувууны үүр Хятад улсын Үндэсний цэнгэлдэх хүрээлэн буюу “Шувууны үүр”. Энэ цэнгэлдэх хүрээлэн нь “дөрөвдүгээр үеийн спортын ордон” хэмээгдсэн барилгын агуу бүтээл юм. Швейцарын архитектурч Жакуес Херзог, Пиерреде Меурон болон Хятад улсын архитектурч Ли Шинган нар хамтран дизайныг нь бүтээсэн байдаг. Үндэсний цэнгэлдэх хүрээлэн нь 2008 оны Бээжингийн зуны олимпын гол ордон, талбай байсан бөгөөд нийт 91 мянган …

  • 2 November

    Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-д Монголын долоон бөх зодоглоно

    Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болно. Дөрөв дэх удаагийн тэмцээнд оролцох манай багийн түрүүч Белградад очоод байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр, нийт 7 тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзнэ. Белградад зодоглох Монголын бөхчүүд: Эрэгтэйчүүдийн 57 кг: Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс) 61 кг: …

October, 2021

  • 28 October

    “Бээжин 2022” өвлийн олимпын наадмын медалийг танилцууллаа

    “Бээжин 2022” өвлийн олимпын наадам эхлэхэд 100 хоног үлдээд байгаатай холбогдуулан тус наадмын медалийн загварыг Мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ. “Tongxin” буюу нэгдмэл байдлыг илэрхийлсэн утгатай нэр бүхий медалиудад Хятадын гүн ухааны тэнгэр, газар, хүн төрөлхтний холбоо хамаарлыг илэрхийлсэн таван цагиргийг сийлжээ. Эдгээр цагираг нь медалийн төв хэсэгт дүрсэлсэн Олимпын цагираг хийгээд спортоор дамжуулан дэлхий дахиныг нэгтгэх олимпын үзэл санааг …