Т.Баярцэцэг 10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртлээ

Монгол улсын гавьяат тамирчин М.Жанцанхорлоо агсны нэрэмжит хийн бууны залуучууд, насанд хүрэгчид, мастеруудын тэмцээний 10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин, ахлах дэслэгч Т.Баярцэцэг алтан медаль хүртлээ.

Мөн багийн төрөлд нийт 22 баг өрсөлдсөнөөс  Онцгой байдлын байгууллагын баг гутгаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэд болсон юм.

Тэмцээн энэ сарын 17-22-ны өдрүүдэд болж, аймаг орон нутаг салбар клубуудын 16 байгууллагын 160 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгарууллаа.

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …