Монголын цаначид Швейцарт бэлтгэлээ базааж байна

Бээжингийн өвлийн олимпын эрх авахаар өрсөлдөж байгаа цанын тамирчид Швейцарт бэлтгэлээ базааж байна.

Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, О.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ нар Швейцарын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Марко Айсеншмидийн удирдлага дор бэлтгэл хийж байгаа юм.

Манай цаначид арванхоёрдугаар сараас олимпын эрхийн оноо олгох цуврал тэмцээнүүдэд оролцож эхэлнэ. Тухайлбал, 12-р сарын 3-5-ний өдрүүдэд Олон улсын цанын холбооны цуврал тэмцээнд оролцох бол 12-р сарын 10-13-ний өдрүүдэд Давост болох Дэлхийн цомын ээлжит гараа,

12-р сарын 10-21-ний өдрүүдэд оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бол 12-р сарын 28-30-ний өдрүүдэд Олон улсын цанын холбооний ээлжит цувралд тус тус оролцохоор төлөвлөжээ.

Харин 2022 оны нэгдүгээр сарын 16-нд тамирчдын эцсийн чансаа гарсны дараа манай улс цанын төрлөөр хэдэн тамирчинтай Бээжингийн өвлийн олимпод оролцох нь тодорхой болох юм.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …