Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн мeдаль хүртлээ

Гүржийн нийслэл Тбилис хотод зохиогдсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд өрсөлдөж 244 кг шахаж мөнгөн медаль хүртсэн байна.

Паралимпын алт, хүрэл медальт, дэлхийн аварга Э.Содномпилжээ 3 дахь оролтоороо 250 кг-ыг шахаж амжилттай өргөсөн боловч шүүгчид тооцоогүй байна.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …