Зуун буудалт даамын оюутны улсын аваргууд шалгарлаа

Зуун буудалт даамын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-5-ны өдрүүдэд Монголын үндэсний их сургуулийн байранд болж шилдгүүдээ шалгаруулав.

Энэхүү 14 дэх удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд 20 их, дээд сургуулийн эрэгтэй 28, эмэгтэй 24 даамчин өрсөлдлөө. Оролцогчдыг цол, зэргээр нь ангилбал Дэлхийн даамын холбооны мастер цолтой 2, Дэлхийн даамын холбооны дэд мастер 3, спортын мастер 8, дэд мастер 10, I зэрэгтэй 9, II зэрэгтэй 5, III зэрэгтэй 2 тамирчин байв.

Швейцарь системээр 7 тавил тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс спортын мастер М.Лувсандорж (ШУТИС), спортын мастер Ц.Хатансайхан (“Энэрэл” дээд сургууль) нар адилхан 12 оноотой гарч, коэффициент буюу нэмэлт үзүүлэлтийн зөрүүгээр М.Лувсандорж түрүүлсэн юм. Хүрэл медалийг спортын мастер Ц.Төмөрбаатар (ШУТИС) 11 оноогоор хүртэв.

Эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль) 12 оноогоор тэргүүлж, дөрөв дэх жилдээ дараалан аваргалсан бол спортын мастер Г.Дүүрэнбилэг (СЭЗИС) 11 оноогоор мөнгө, спортын мастер Б.Отгон-Эрдэнэ (“Ач” АУИС) 10 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.

Тэмцээний шагналт 4 дүгээр байранд Дэлхийн даамын холбооны дэд мастер Н.Бат-Ирээдүй (ШУТИС), дэд мастер У.Номин-Эрдэнэ (ШУТИС) нар шалгарч, тусгай шагналыг Ховд аймгаас ирж оролцсон I зэргийн тамирчин Т.Тунгалагтамир (“Ховд” их сургууль), дэд мастер Б.Тунгалагтамир (“Ач” АУИС) нарт олголоо.    

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …