Хакүхо М.Даваажаргалын сүмогийн түүхэнд үзүүлсэн таван дээд амжилтыг Геннисийн номонд бүртгэжээ. Ингэснээр тэрээр Геннисийн долоон батламжтай болж байгаа юм байна.
Тодруулбал, тус таван дээд амжилт нь дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн, сумо бөхийн замналынхаа турш 1887 ялалт байгуулсан, дээд зиндаанд 1093 удаа давсан, макүчи зиндаанд нэг ч ялагдалгүй 16 удаа түрүүлсэн, ёкозүна цолтой 84 тэмцээнд барилдсан зэрэг юм.
Хакүхо М.Даваажаргал эдгээр батламжаа сүмогийн ордны музейд байрлуулахаар болсон байна.