“Токио-2020” Монголын багийн гишүүд Олимпын тосгоноо орхин одоогоор Яизү хотноо ирээд буй.Манай баг тамирчдын сүүлийн хэсэг маргааш буюу наймдугаар сарын 11-ний орой 23 цагийн үед эх орондоо газардана. Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн эх орондоо ирэх юм. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн …
Спорт
August, 2021
-
10 August
“ТОКИО-2020”: Монголын багийн амжилтыг илэрхийлэх баримтууд
“Токио -2020”зуны XXXII олимпын наадам Монголын багийн хувьд олон зүйлээр онцгой болж өнгөрлөө. Ингээд “Team Mongolia”-г тойрсон онцгой содон баримтуудаас хүргэе. Монголчууд энэ Олимпод спортын 10 төрөлд өрсөлдсөн нь шинэ дээд амжилт бол 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилттай зэрэгцжээ. Ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр анх удаа Олимпод оролцсон нь онцгой амжилт болов. Таеквондочид эрхээ авахад ойрхон байсан, туялзуур …
-
9 August
“Токио-2020”: Монгол Улс медалийн тоогоор 71-р байранд бичигдлээ
Товлосон хугацаанаас нэг жилээр хойшилж, сүүлдээ зохиогдох эсэх нь ч эргэлзээтэй болж ирсэн зуны XXXII олимпын наадам амжилттай явагдаж, өчигдөр /2021.08.08/хаалтаа хийлээ. Дэлхий нийтээрээ коронавирусийн цар тахалд нэрвэгдсэн онцгой мөчид зохиогдсон гэдгээрээ энэ Олимп түүхэнд тодоор бичигдэн үлдэх нь гарцаагүй. Токиогийн Олимпыг зохион байгуулах нь хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлж буйн баталгаа болж, дэлхий нийтэд итгэл найдварын оч түгээнэ хэмээн …
-
6 August
Чөлөөт бөх:Б.Хонгорзул тавдугаар байрт шалгарлаа
“Токио-2020” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн оролцсон, Баянхонгор аймгийн 20 настай тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдаж шагналт тавдугаар байрт орлоо. Дэлхийн томчуудтай анх удаа тэр дундаа олимпын дэвжээнд нүүр туллаа. Дөрөв барилдахдаа жингийнхээ хоёр лидер, олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, АНУ-ын Хелен Марулистай нэг хэсэгт багтаж, тэдэнтэй анх удаа гар зөрүүлж, аргагүй туршлага …
-
6 August
Чөлөөт бөх:Т.Тулга, Ц.Намуунцэцэг нар Япон бөхчүүдэд ялагдлаа
Өнөөдөр дэвжээнд гарсан чөлөөтийн хоёр бөх хоёул эхний даваандаа дэлхийн аварга цолтой Япон бөхчүүдэд ялагдлаа. Эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглосон Т.Тулгын өрсөлдөгч нь 2018 оны дэлхийн аварга, 2020, 2021 оны Ази тивийн аварга Японы Такуто Отогуро байв. Барилдаан дөнгөж эхлэнгүүт Япон бөх манай хүний ард нь гарч, хоёр оноо салгав. Т.Тулга сугадсан барьцнаас тонгорох мэх хийхийг оролдсон ч дутуудсан. Харин хоёрдугаар …
-
6 August
Монгол улсад 3Х3 сагсан бөмбөгийн U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах болсныг ФИБА албан ёсоор зарлалаа
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ 23 хүртэлх насны 3х3 дэлхийн аварга шалгаруулах III тэмцээнийг Улаанбаатар хотноо аравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулах болсныг албан ёсоор зарлалаа. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав: FIBA 3×3 U23 Дэлхийн аваргыг Монгол улсдаа авчирч байгаадаа бид маш их баярлан, бахархаж байна. ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис”Шинэ улсуудад сагсан бөмбөгт гялалзах …
-
5 August
Чөлөөт бөх:Б.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан боллоо. “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяа хагас шигшээд япон бөх, дэлхийн хошой аварга Мая Мукаиадад 6:3-аар ялагдсанаар маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Маргааш манай бөх Камеруны Ж.Эссомбе, Польшийн бөх, Европ тивийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Р.Засина нарын ялсантай хүрэл медалийн төлөө барилдана. Хагас шигшээ болон медалийн төлөөх барилдаанууд маргааш 17.15 …
-
5 August
Чөлөөт бөх:М.Лхагвагэрэл хүрэл медалийн төлөө барилдана
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан боллоо. ОУХМ М.Лхагвагэрэл хагас шигшээ барилдаанд АНУ-ын Гэйбл Стивесонтой хүч үзэв. Манай бөх Стивесонтой 2018 оны залуучуудын ДАШТ-д таарч 4:7-гоор ялагдаж байсан бол гурван жилийн дараа олимпын дэвжээнд дахин таарч 0:5-аар ялагдав. Ингэснээр М.Лхагвагэрэл маргааш хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн алдарт аварга Таха Ахгуль, Кыргызстаны Айаль Лазаревийн ялсантай барилдана. …
-
5 August
Наоко Сайки:Тамирчдын тосгонд байрлах хугацаанд тав тухтай, сэтгэл хангалуун байлгахын тулд бид хичээж ажиллах болно
Монголын Үндэсний Олимпын Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Токио 2020” Монголын багийн ахлагчийн орлогч Т. Амаржаргал Токио-2020 тамирчдын тосгоны орлогч дарга Наоко Сайки-тэй уулзаж, бэлэг дурсгалын зүйл гардуулан өглөө. Тамирчдын тосгоны орлогч дарга Наоко Сайки нь Монголын баг тамирчид Олимпын наадамд амжилттай оролцож байгаад баяр хүргээд, та бүхнийг тамирчдын тосгонд байрлах хугацаанд тав тухтай, сэтгэл хангалуун байлгахын тулд бид хичээж ажиллах …
-
5 August
“Токио-2020”:Монголын марафончид Cаппоро хотыг зорилоо
“Токио-2020” олимпын наадамд оролцох Монголын марафончид болох Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар дасгалжуулагч Б.Доржпаламын хамт өчигдөр /2021.08.04/Токиод хүрэлцэн очсон. Тэгвэл манай тамирчид өнөөдөр /2021.08.05/ марафон гүйлт болох Саппоро хотыг зорин нислээ. Харин марафонч Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамтаар Японд бэлтгэлээ базааж байгаа юм. Олимпын наадмын сүүлчийн өдрүүдэд манай марафончид хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин уралдана. Тухайлбал, наймдугаар сарын 7-нд Б.Мөнхзаяа, 8-нд Б.Сэр-Од, Ц.Бямбажав …
-
5 August
Олон Улсын Олимпын хорооны 2027 оны чуулганыг Монгол улсад зохион байгуулах саналыг хүргэлээ
Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон Улсын Олимпын хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг Олон Улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа. Уулзалтын үеэр Б.Баттүшиг олимпизмийн үзэл санааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэн дэмжих талаар ярилцав. Мөн 2027 оны Олон Улсын Олимпын хорооны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналаа Томас Бах Ерөнхийлөгчид гардуулав. Монголын …
-
5 August
Чөлөөт бөх:М.Лхагвагэрэл шөвгийн дөрөвт үлдлээ
Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн тамирчид таван барилдаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байна. Хамгийн сүүлд дэвжээнд гарсан М.Лхагвагэрэл 2:4-өөр хожигдож явсан эгзэгтэй мөчид дөрвөн оноо дараалан авч ялалт байгуулснаар хагас шигшээд үлдэж, медалийн төлөө барилдахаар болов. Барилдааны эхэнд манай хүн идэвхийн болон дэвжээнээс түрж гаргасны оноо авснаар 2:0-ээр тэргүүлж байсан. Гэтэл өрсөлдөгч нь ууцаар нь тэвэрч унаган бүхэл дөрвөн оноо …
-
5 August
Чөлөөт бөх:Б.Болортуяа хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа 1/8 шигшээд Гуамын Ракаэла Мэри Акуиног цэвэр ялсан билээ. Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймд Пан Америкийн АШТ-ий нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Эквадорын Луиса Валвардег (13:3) оноогоор цэвэр ялснаар хагас шигшээд шалгарав. Б.Болортуяа хагас шигшээд манай цагаар 17:30 минутаас дэлхийн хошой аварга Японы Майю Мүкадатай барилдана. payday …
-
5 August
М.Уранцэцэг:Токио-2020 олимпдоо амжилттай оролцож 100 жилийн түүхтэй цагдаагийн албандаа бэлэг барьж чадсандаа туйлын их баяртай байна
Токио-2020 зуны 32 дахь олимпын эмэгтэйчүүдийн -48 кг жинд жүдо бөхийн төрөлд амжилттай оролцож анхны хүрэл медалийг хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн хошууч Мөнхбатын Уранцэцэг өчигдөр орой /2021.08.04/эх орондоо хүрэлцэн ирлээ. МУГТ М.Уранцэцэгийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсаны дараагаар түүнтэй цөөн хором ярилцлаа. –Монгол Улсын төрийн далбаагаа Токиогийн олимпын …
-
5 August
Чөлөөт бөх:Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
Залуу тамирчин Б.Хонгорзул анхны олимпын наадамдаа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр дагах барилдаанд Гвиней улсын бөх Ф.Камараг 10:0-ээр буулгаж авсан юм. Барилдааны эхэнд өрсөлдөгч нь манай бөхийг дэвжээнээс гаргах гээд түрж хөөхөд нь дагуулж шидэн бүхэл дөрвөн оноо авав. Улмаар хөлд нь сууж хоёр оноо, залгуулан крест эргүүлэн оноо түүсээр онооны зөрүүг 10 болгож, цэвэр ялалт байгууллаа. Одоо Б.Хонгорзул …