Г.Эрхэмбаяр Дэлхийн 3 удаагийн аварга боллоо

НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Эрхэмбаяр жюү жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор бүсний ангиллын +100кг жинд аваргын алтан медаль хүртлээ.

Тэрбээр ийнхүү тус тэмцээний гурван удаагийн аварга болоод байна.

АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Монгол Улсаас 19 тамирчин оролцож байгаа бөгөөд энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …