Монголын хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ Г.Ануужин, Э.Билэгсайхан тэргүүтэй олон шилдэг туйванч бэлтгэж буй Ц.Хосбаярт Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ.
Монголын хүндийг өргөлтийн спортын хөгжил, тамирчдын амжилт түүний хөдөлмөр, зүтгэлтэй салшгүй холбоотой. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2012 оноос хойш ажиллаж буй тэрбээр Монголын урдаа барьдаг туйванчдын нэг.
10 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэн, энэ спорттой амьдралаа холбосон Ц.Хосбаяр Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны туйванч. УАШТ-д долоон түрүүтэй, Азийн АШТ-ий есөн медаль (нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл)-тай.