Абу Даби хотноо үргэлжилж буй “World pro jiujitsu Championship-2021” тэмцээний хөх бүсний “Мастерс 1” ангиллын эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Т.Цэнд-Аюуш аваргын алтан медалийн эзэн болов.
Мөн эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Н.Чаминтуяа мөнгө, Булган аймгийн Орхон сумын харьяат тамирчин Б.Батжаргал “Мастерс 2” ангиллын ягаан бүсний 94 кг-ын жинд барилдаж хүрэл, “Мастерс 4” ангиллын 120 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Д.Баярсайхан мөнгөн медаль тус тус хүртэв.
Мөн “World pro jiujitsu Championship-2021” өсвөр үеийн улбар шар бүсний 37 кг-ын жинд барилдсан “112 fight academy”-ийн тамирчин Б.Билгүүнтэй дэлхийн аварга боллоо.
Ташрамд сонирхуулахад, Жюү жицү гэдэг үгийг утгачилбал, “Жюү” нь уян хатан, “Жицү” нь урлаг, арга зам, техник гэсэн утгатай юм байна.