Сайед Моллай, Ц.Цогтбаатар нарт ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол хүртээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Токио-2020” олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад төрийн одон, цол тэмдэг гардуулахаар болжээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, “Токио-2020” паралимпын наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ.

Харин “Токио-2020” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Сайед Моллай, хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол олгохоор болжээ.

Шагналыг өнөөдөр 14:00 цагаас Төрийн ордонд гардуулна.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …