Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч У.Н.Кремлёв тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
У.Н.Кремлёв Монгол Улсад Олон улсын боксын томоохон тэмцээн зохиож байх, Боксын төв академи байгуулах саналаа илэрхийллээ. Мөн Монголын боксын холбоотой хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлэв.
ТОП-4 төрлийн нэг болох боксын спортыг хөгжүүлэх чиглэлээр гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг дэмжинэ гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ.
Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчид болон боксын спортоор хичээллэж байгаа хүүхдүүдтэй уулзсан байна.
У.Н. Кремелёв 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болсон Олон улсын боксын холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн 57,33 хувийн саналаар сонгогджээ.