Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар пауэрлифтингийн дэлхийн аварга болов

Литва Улсын Вильнюс хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-нд 33 орны 790 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монголоос 17 тамирчин хүч үзэж байна.

Тэмцээний эхний өдөр Монгол Улсын хоёр ахмад тамирчин алтан медаль хүртэж, Литва улсын тэнгэрт төрийн дууллаа хоёронтоо эгшиглүүлжээ.

Тус тэмцээний ахмадын 59 кг-ын жингийн 70-аас дээш насны ангилалд Ш.Пэрэнлэй цээжиндээ 60 кг-ыг амжилттай шахсанаар дэлхийн аварга боллоо.

Мөн 74 кг-ын жингийн ахмадын 60-аас дээш насны ангилалд Ш.Бат-Эрдэнэ 120 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртжээ.

Ахмад тамирчин Ш.Пэрэнлэй 70 настай, Ш.Бат-Эрдэнэ 62 настай юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …