Спорт

July, 2021

  • 9 July

    “Токио 2020”: Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд шигшээ багийн зургаан тамирчин оролцоно

    Токио 2020 Олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монгол Улс анх удаагаа Олимп-ийн эрх авсан билээ. Олимпд бэлтгэх шигшээ багийг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 онд эцсээр байгуулж COVID 19 хүндрэлийн зарим үед бэлтгэл тасарсан ч өөрсдийн бүх нөхцөл бололцоогоор бэлтгэл сургуулилтаа хангасаар байна.Олимпын наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах 3х3 холбооны журам нь тухайн тамирчны бэлтгэлийн ирц, бэлтгэл бүрийн статистик үзүүлэлт, …

  • 8 July

    “ТОКИО-2020” олимпын наадамд оролцох жүдогийн шигшээ багт хувцас хэрэгслийг нь гардууллаа

    Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 16 хоног үлдлээ. Олимпд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд академи” спорт цогцолборт бэлтгэлээ хангаж буй жүдо бөхийн олимпд оролцох тамирчид, дасгалжуулагч нарт Монголын …

  • 8 July

    Жүдо бөх:Саид Моллай шигшээ багийн тамирчдын хамт бэлтгэлээ базааж байна

    Жүдо бөхийн дэлхийн аваргын алт, хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллай өөрийн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммадын хамт энэ сарын 5ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум , Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад хүрэлцэн ирж үндэсний шигшээ багийн тамирчдын хамт олимпын бэлтгэлдээ орлоо. Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ гаргасан чансаанд 5023 оноотой жиндээ 5 дугаар байрт эрэмбэлэгдсэн …

  • 8 July

    “Токио-2020” олимпын Монголын багийн тугчаар Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нар сонгогдлоо

    Олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг “Токио-2020” олимпд оролцох Монголын багийн тугчаар сонголоо. ОУОХ-ноос жендэрийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж буй. Олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийн санал …

  • 7 July

    С.Ядамдорж “Токио-2020” олимпын эрх авлаа

    Япон улсын Токио хотноо наймдугаар сарын 24-ний өдрөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Энэхүү наадамд оролцох манай улсын баг тамирчид албан ёсоор 9 эрхтэй боллоо. Тодруулбал пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60кг-д Сүхбаатарын Ядамдоржийн эрхийг олон улсын паралимпын хорооноос баталгаажууллаа. Тэрээр 2018 онд Португальд болсон ДАШТ-д 7-р байр, Жакартагийн Азийн паралимпын наадамд мөн 7-р байрт шалгарсан …

  • 7 July

    “ТОКИО-2020” олимпд оролцох Монголын тамирчдын албан ёсны хувцсыг “МИШЕЛ АМАЗОНКА” урлав

    Монгол Улсын Засгийн газраас “Монгол брэнд” үүсгэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилтыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлэх зорилготой 59 дүгээр тогтоол батлагдсан юм. Энэ дагуу Токио-2020 зуны олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцас хэрэгслийн загварыг бүтээх нээлттэй уралдаан зарлахад нийт 10 загвар зохион бүтээгч өрсөлдөж “Мишел Амазонка” ХХК-ийн …

  • 6 July

    “ТОКИО-2020” олимпд оролцох баг тамирчдад мандат ,хувцас хэрэгслийг нь гардуулан өглөө

    Токио хотноо 2021.07.23-08.08-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 16 хоног үлдлээ. Олимпд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Уг үйл ажиллагаанд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын үндэсний олимпын хорооны …

  • 6 July

    Н.Номтойбаяр ОХУ-д тэмцээнд оролцож V байрт шалгарчээ

    УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр энэ оны дөрөвдүгээр сард хорих ангиас суллагдсан. Суллагдсаныхаа дараа тэрбээр өөрийн хоббид хөтлөгдөн авто замын тэмцээнд оролцохоор бэлдэж эхэлсэн байна. Улмаар хойд хөрш ОХУ-д бартаат замын тэмцээнд амжилттай оролцож, тавдугаар байрт шалгарсан байна. Тодруулбал, Эрхүү хотод зохиогдсон Олон улсын хэт бартаат замын авто спортын тэмцээнд Монголын Бартаат замын авто спортын холбооны зургаан багийн 30 гаруй тамирчны …

  • 5 July

    А.Мөнхбат “Токио-2020” олимпийн эрх авлаа

    Токио хотноо наймдугаар сарын 24-ний өдрөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Энэхүү наадамд оролцох манай улсын баг тамирчид албан ёсоор найман эрхтэй боллоо. Тодруулбал,пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66кг-д дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг IBSA хараагүйчүүдийн спортын дэлхийн наадмын 2015 оны мөнгө, 2019 оны аварга А.Мөнхбатын оролцох эрхийг олон улсын паралимпын хорооноос баталгаажуулжээ. Тэрээр жиндээ …

  • 5 July

    Д.Гантулгыг “Алтан-од”-оор шагналаа

    Хөвсгөл аймгаас Улаанбаатар хүртэл 800 км гүйж, Сүхбаатарын талбайд бариагаа хийсэн залуу гүйгч Д.Гантулгыг БТСУХ-ны “Алтан-од”-оор шагналаа. Шагналыг БТБХХ-ийн дарга О.Баасан гардуулж, баяр хүргэсэн юм. Д.Гантулга нь зургадугаар сарын 13-нд Хөвсгөл аймгаас гарч өдөрт 50 км гүйсээр 16 дахь хоног дээрээ бариалсан юм. Тэрээр энэхүү гүйлтээ ахмад гүйгч Б.Болдбаатараас анх санаа авч, эхлүүлжээ. займ на карту мгновенно без отказа zaymi-bistro.ru …

  • 5 July

    Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд давлаа

    Өчигдөр Японы Нагоя хотод мэргэжлийн сумогийн долдугаар сарын тэмцээн эхлэв. Энэ тэмцээний онцлог нь озэки Тэрүнофүжи ёкозүна болж чадах эсэх, ёкозүна Хакүхо зодог тайлах эсэх юм. Эхний өдөр дээд зиндаанд барилдаж буй манай долоон бөх бүгд давав. Тухайлбал Чёошёома Г.Мөнхсайхан маэгашира Такарафүжиг, Кирибаяма Б.Лхагвасүрэн маэгашира Миёгирюүг, Ичиножо А.Ичинноров сэкивакэ Митакэумиг, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгашира Эндог тус бүр ёрикиригээр, Тамаваши Б.Мөнх-Оргил …

  • 3 July

    Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Токио-2020” олимпийн эрх авлаа

    Хүндийн өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Токио-2020” олимпийн эрх авлаа. Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос Монголын хүндийн өргөлтийн холбоонд захидал илгээн, албан ёсоор мэдэгдэв. Ингэснээр энэ жил Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан М.Анхцэцэг хоёр дахь олимподоо оролцохоор боллоо. быстро займ на карточку zaymi-bistro.ru кредит без верификации карты payday loans are short-term loans for small amounts of …

  • 2 July

    Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ ням гарагт тулалдана

    Монгол Улсын Гавьяат тамирчин, боксчин Н.Төгсцогт Монголын цагаар энэ 7-р сарын 4-ний өдөр “WBA” холбооны аваргын бүсийн төлөө АНУ-ын боксчин Крис Колбертийн эсрэг тулалдахаар боллоо. Н.Төгсцогтын хувьд одоогоор мэргэжлийн боксын рингэнд 13 тулаан хийж 12 ялахдаа өрсөлдөгчөө 9 удаа хүнд цохилтоор буулган авсан байна. Харин түүний өрсөлдөгч АНУ-ын боксчин Крис Колберт нь мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан хийхдээ нэг ч …

  • 2 July

    К.Пол дээд амжилт тогтоов

    NBA-гийн “Өрнөд” бүсийн аваргын төлөөх цуврал тоглолтын зургаа дахьд “Финикс Санс”, “Лос-Анжелес Клипперс”-ийг 27 онооны илүү буюу 130:103-аар хожиж, цувралын харьцаа 4:2 болсноор аваргын төлөө тоглолтод шалгарлаа. Тус багийн 36 настай холбогч Крис Пол 41 оноо, дөрвөн удаа самбараас бөмбөг авч, наймантаа оновчтой дамжуулан, гурвантаа бөмбөг тасалжээ. Плей-оффт үзүүлсэн хувийн дээд амжилтаа давтсан тэрээр бүсийнхээ хагас шигшээ болон шигшээ цуврал …

  • 2 July

    Инстаграм дээр байршуулсан К.Роналдугийн нэг пост 1,35 сая еврогийн үнэтэй

    Турины “Ювентус” болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду Инстаграм дахь хамгийн үнэтэй хаягийг эзэмшдэг аж. BBC-гээс гаргасан статистикээс үзэхэд олон нийтийн сүлжээнд байршуулсан нэг постныхоо төлөө тэр ойролцоогоор 1,35 сая евро халаасалдаг байна. Мөн Инстаграмын хамгийн үнэтэй хэрэглэгчдийн жагсаалтын долдугаарт саяхан чөлөөт агент болсон Аргентиний шигшээ багийн довтлогч Лионель Месси оров. Түүний нэг пост 0,93 сая евро. 2021 оны …