Монголын дугуйчин ДАШТ-д 94-т эрэмбэлэгдлээ

Өнгөрсөн амралтын өдөр Бельгийн вант улсад дугуйн мэргэжлийн 94 дэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдлаа.
Тэмцээнд Монгол Улсаас ОУХМ С.Жамбалжамц ганцаараа оролцон, 110 км тасралтанд явахдаа 2 цаг гаруй эх орныхоо нэрийг дэлхийд таниулан 239 км замыг туулж, 94-р байранд эрэмбэлэгдсэн амжилт үзүүллээ.


Монголын дугуйчид Мэргэжлийн ДАШТ-д 2 дахь удаагаа оролцож байгаа ба энэ удаагийн уралдаанд С.Жамбалжамц идэвхтэй дугуйчдын хандалтаар 4-рт жагсчээ.

Мэргэжлийн ДАШТ-нд оролцохын тулд олимпод орохтой адил Монголын дугуйн холбоо нь дэлхийн шилдэг 50 улсад багтаж ордог. Тиймээс манай улсын дугуйн холбоонд олимпын 1 эрх байгаа бөгөөд одоо мэргэжлийн буюу Континенталь багаа байгуулан баталгаажуулж, 2-3 эрх авахын төлөө ажиллах шаардлагатай болжээ.

онлайн кредит на карту круглосуточно credit-n.ru займы которые дают абсолютно всем на карту круглосуточно

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …