Э.Содномпэлжээд 120 сая, дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөгийн урамшуулал олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.22/ боллоо. Хуралдаанаар “Токио-2020” зуны XVI паралимпийн наадамд амжилттай оролцож алтан медаль хүртсэн гавьяат тамирчин Энхбаярын Содномпэлжээ, дасгалжуулагч Дашийн Баттулга нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.

Засгийн газрын “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу Э.Содномпэлжээд 120 сая, дасгалжуулагч Д.Баттулга нарт 60 сая төгрөг олгоно.

Мөн Чөлөөт бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин Батбаатарын Энхзул, хүрэл медаль хүртсэн тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл, дасгалжуулагч Паламын Чулуунбаатар, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор боллоо.

взять займ онлайн срочно credit-n.ru займ на киви кошелек без отказов мгновенно онлайн

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …