ЖҮДО: Залуучуудын ДАШТ-д оролцох Монголын ШИГШЭЭ БАГ

Жүдо бөхийн 2021 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсын Олбиа хотод энэ сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, таван тивийн 72 орны 495 тамирчид (Эрэгтэй 285, эмэгтэй 210) эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд болон багийн төрөлд өрсөлдөх юм.

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ

Эрэгтэй

-66кг жинд А.Өсөхжаргал

-81кг жинд Т.Рэнчиндорж

-81 кг жинд Л.Сэргэлэн

-100кг жинд Б.Сумъяабазар

Эмэгтэй

-52кг жинд Д.Сарантуяа

-52кг жинд Э.Номинтуяа

-57кг жинд А.Намуундалай

-63кг жинд Ц.Сүнжиндмаа

-78кг жинд О.Хүслэн

Дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ гэсэн бүрэлдэхүүнтэй оролцоно.

Хуваарь ёсоор тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг жингүүдийн барилдаан явагдах бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн -66кг жинд А.Өсөхжаргал, эмэгтэйчүүдийн -52кг жинд Д.Сарантуяа, Э.Номинтуяа нар барилдана.

Эрэгтэйчүүдийн -66 кг жинд А.Өсөхжаргал “С” хэсэгт эхний барилдаанаа Румын улсын жүдоч Раду Извореанутай барилдах бол эмэгтэйчүүдийн -52 кг жинд Д.Сарантуяа “А” хэсэгт Косово улсын Ерза Муминовиктой, Э.Номинтуяа “С” хэсэгт Чехийн Марие Полницкатай тус тус эхний барилдаанаа хийнэ.

микрозайм без залога credit-n.ru деньги онлайн займ на банковскую карту

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …