“Осло-2021”:Ө.Батзул, Э.Гантуяа нар хүрэл медалийн төлөө барилдана

“Осло-2021” ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул дагах барилдаанд Македоны дагестаны легионер Магомедгажи Нуровыг 6:0-ээр илүүрхсэнээр хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Ингэснээр манай бөх шөнө медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Ираны Можтаба Голейжтэй хүч үзнэ.

Э.Гантуяа хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо

62 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Энхбатын Гантуяа өчигдөр АНУ-ын Кайл Мираклэд ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар өнөөдөр дагах барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Алина Касабиеваг 12:8-аар ялав. Ингэснээр тэрбээр манай цагаар шөнийн 00:00 цагаас хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын Лаис Нуньес Де Оливейратай хүч үзнэ.

онлайн кредит на карту круглосуточно credit-n.ru займы которые дают абсолютно всем на карту круглосуточно

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …