САГС:Монголын эрэгтэй, эмэгтэй баг хосоороо “NBA 3x Invitational Champion” тэмцээнд аваргаллаа

Филиппин улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон сагсан бөмбөгийн 3х3-ын “NBA 3x Invitational Champion” тэмцээнд Монголын Улсын эмэгтэй, эрэгтэй баг алтан медаль хүртлээ.
Монголын эмэгтэй баг хэсгээс гурван хожилтой гарч, алтан медалийн төлөө Японы багийг 16:6-аар хожсон бол эрэгтэй баг хэсэгтээ хоёр хожил, нэг хожигдолтойгоор хэсгээс нэгээр гарч, алтан медалийн төлөө талбайн эзэн орны багийг 21:17-гоор буулган авснаар алтан медаль хүртжээ.

Тус тэмцээний медальтнуудын шагналыг 2004 оны NBA-гийн аварга Ричард Хамилтон гардуулсан байна.

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …