Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Таванхан дэвжээний бөх Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Аймгийн Арслан Х.Наранбаяр үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын Начин Ч.Баянмөнх, Дархан Уул аймгийн Дархан сумын харьяат Аймгийн Хурц …
Спорт
July, 2024
-
18 July
“Парис-2024” зуны олимпын наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийнхэнд хүндэтгэл үзүүллээ
“Парис-2024” зуны олимпын наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд болох сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, зурагчин, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлэн Ч. Ганбат, зурагчин Д. Нямбилэг, сэтгүүлч Ж.Цэцэгмаа нар газар дээрээс нь сурвалжлан хүргэнэ. Энэ өдөр Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар нар “үзэгтэй тамирчид”-ийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж амжилт хүсэв. …
-
5 July
“Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
Монгол Улсын шигшээ баг тамирчид “Парис-2024” зуны олимпын наадамд 9 спортын төрөлд 33 тамирчин эрхээ аваад буй. Шигшээ баг тамирчдад “Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх эрхийн мандатыг гардуулж, үдэн гаргах ёслолыг МҮОНРТ-ийн 600-ийн студид зохион байгуулав. Уг үйл ажиллагаанд ОНБТСҮХ-ны Б. Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга …
-
3 July
Б.Хонгорзул Парис-2024 олимпын наадамд оролцохоор боллоо
Олон улсын олимпын хорооноос Орос, Беларусын тамирчдын талаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын квотод дахин хуваарилалт хийжээ. Ингэхдээ журмын дагуу жендерийн тэгш байдлыг харгалзан, эрх аваагүй үлдсэн хамгийн өндөр чансаатай олимпын хороонд квот өгөх шийдвэрийн дагуу чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул Парис-2024 зуны XXXIII олимпын наадамд оролцохоор боллоо. Ингэснээр манай эмэгтэйчүүд бүтэн багаараа Парис-2024 олимпын …
-
1 July
Чөлөөт бөх: Т. Дэмчигдорж мөнгөн медаль хүртлээ
Йордан улсын нийслэл Амман хотод үргэлжилж буй бөхийн төрлүүдийн U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 86кг-д Алдар спорт хорооны тамирчин Т.Дэмчигдорж мөнгөн медаль хүртлээ. Энэ жинд 5 тамирчин тойргоор барилдсан. Манай тамирчин 1-р тойрогт Ирак улсын бөх Мустафа Аль Жамиг ялж, 2-р тойрогт хийлж, 3-р тойрогт Кыргизстаны Бекзат Рахимовыг 2-1 , дараа нь Энэтхэгийн Ашиш Ашишийг …
June, 2024
-
27 June
Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлэв
Жүдо бөхийн баг тамирчдаас өнгөрсөн сард АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан ДАШТ-д эмэгтэйчүүдийн 48 кгд Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73кгд Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн. Дэлхийн дэвжээнд амжилт үзүүлсэн тамирчид болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, П. Нямлхагва нарыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ЕНБ-ийн дарга Э. Бадар-Ууган нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
-
27 June
Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан дугуйн спортын тамирчдыг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзав
“Парис-2024” зуны олимпын наадамд Монголын дугуйн спортын тамирчид болох С. Жамбалжамц, Б. Тэгшбаяр нар эрхээ аваад буй. Баг тамирчдыг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзлаа. Манай тамирчдын хувьд олимпын наадамд С. Жамбалжамц бөөн гараатай тэмцээнд, Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараатай төрөлд хүч сорих юм.
-
27 June
Х.Номуун “Парис-2024” паралимпын наадамд оролцоно
Францын нийслэл Парис хотноо удахгүй эхлэх зуны паралимпын наадамд оролцох тамирчдын нэрс тодорч байна. Манай улсаас өнөөдрийн байдлаар пауэрлифтинг, байт харваа, таеквондогийн төрлөөр таван тамирчин эрхээ авсан. Тэгвэл усан сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд Х.Номуун цагаан хуудсаар оролцох нь. Тэрбээр паралимпын усан замд Монголыг төлөөлөх анхны тамирчин болж байна. Х.Номуун нь өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадамд хурд …
-
26 June
“Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх монголын жүдочид
“ПАРИС- 2024” зуны олимпын наадам эхлэхэд 30 хоногийн хугацаа үлдлээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос жин тус бүрийн квотыг албан ёсоор баталгаажуулж зарлав. Хамгийн олон тамирчин өрсөлдөх нь эмэгтэйчүүдийн 48 кг байна. Энэ жинд 30 тамирчин өрсөлдөх юм. Эмэгтэйчүүдийн -52кг ~ 26 тамирчин, -57кг ~ 26 тамирчин -63кг ~ 29 тамирчин ,-70кг ~ 23 тамирчин,-78кг ~ 22 тамирчин, +78кг ~ …
-
19 June
“ПАРИС-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан хөнгөн атлетикийн тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав
Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид “Парис 2024” олимпын наадамд өрсөлдөх 3 эрх аваад буй /Б.Сэр-Од, Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар / шигшээ багийн төлөөлөл, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа болон дасгалжуулагч Б.Доржпалам нарыг Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүлээн авч уулзлаа. Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяагийн хувьд Налайх дахь хөнгөн атлетикийн …
-
18 June
Гимнастик: Д.Энхтүвшин “Brics-2024” наадмаас 2 хүрэл медаль хүртлээ
ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй “BRICS-2024″ наадамд 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчид өрсөлдөж байгаа билээ. Энэхүү наадмын гимнастикийн тэмцээнд дэлхийн 17 орны 70 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Үндэсний шигшээ багийн гимнастикийн тамирчин Д.Энхтүвшин Чөлөөт хөдөлгөөний төрөлд 13,566 оноогоор 5-р байр, Харайлтын төрөлд 13,866 оноогоор 5-р байр, Бариултай морины төрөлд 13,866 оноогоор 3-р байр Хүрэл медаль, Турникийн төрөлд …
-
10 June
Үндэсний их баяр наадмын сорилго барилдаанд Д.Анар заан түрүүллээ
Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 224 бөхийн бөхийн барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Д.Анар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, …
-
10 June
Улсын начин Б.Дэлгэрсайханы нэрэмжит барилдаанд Н.Золбоо харцага түрүүллээ
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хороог үүсгэн байгуулсны түүхт 40 жилийн ойд зориулсан, Сайхан сумын харьяат, Монгол Улсын начин Батсайханы Дэлгэрсайханы нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Н. Золбоо түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” …
-
6 June
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ “ПАРИС-2024” паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа
Олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх тамирчдын нэрсийг зарлалаа. Тус наадмын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн чансааны оноогоор паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ оролцох бөгөөд тэрбээр дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдсэн …
-
5 June
Б.Цэрэндэжид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 21-нээс 6-р сарын 1-нд болов. Тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдсөнөөс өсвөр үеийн охидын 76 кг-ын жинд Б.Цэрэндэжид цээжнээс 100 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр пауэрлифтингийн охидын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл