Тайланд улсад боксын “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөнө. Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, …
Спорт
May, 2024
-
8 May
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байна
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна. Тавдугаар сарын 6-ны өдрийн байдлаар зургаан төрөлд нийт 2000 гаруй иргэн бүртгүүлснээс 50 гаруй хувь нь таван км-ийн зайд гүйгчид байна. Таван км-ийн зайд гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэж буй. Мөн гэр бүлийн гүйлтэд 80 гаруй иргэн гүйхээр бүртгүүлжээ. “Улаанбаатар марафон 2024”-ийн гүйлтийн төрлүүд болон …
-
6 May
Жүдо: Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор нийт 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглов. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Л.Энхрийлэн Бельгийн тамирчныг ялснаар хүрэл медаль хүртлээ. Л.Энхрийлэн Узбекистан, …
-
6 May
Гавьяат тамирчин Б.Сэр-Од “ПАРИС-2024” олимпын наадамд оролцох эрхээ авлаа
Дани улсын Копенхаген хотод “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох марафон гүйлтийн сүүлийн тэмцээн тавдугаар сарын 5-нд болов. Энэ уралдаанд гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19.25 цагийн амжилтаар 14 дүгээр байрт хурдалж, “Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх эрхээ баталгаажууллаа. Гавьяат тамирчин Б.Сэр-Од “Парис-2024” олимпын наадамд оролцох Монголын багийн 14 дэх эрхийг хүртсэн бөгөөд марафоны төрөлд уралдах гурав дахь монгол тамирчин болж байна. …
-
3 May
Душанбегийн дэвжээнд Гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй монголын 17 жүдоч барилдана
Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-нд болно. Тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглох юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа, 73 кг-д Б.Эрхэмбаяр, Ж.Энхтөр, 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл …
-
2 May
Сагсан бөмбөгийн 3Х3-ын олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ
Япон улсад сагсан бөмбөгийн 3х3-ын “Парис-2024” олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно. Маргааш эхлэх тус тэмцээний “В” хэсэгт манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг Япон, Египет, Францын багтай өрсөлдөх юм. Монгол Улсыг төлөөлж Энхбатын Дөлгөөн, Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Ариунболдын Ананд нар тоглоно. Тус тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх олгох бөгөөд олимпын эрх олгох сүүлчийн …
-
2 May
Монголын Хоккейн баг хүрэл медаль хүртлээ
Узбекистан улсын Ташкент, Самаркан хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 10 орны баг өрсөлдөхөд манай улсын хоккейн баг дөрвөн хожил, нэг хожигдолтойгоор хүрэл медаль хүртлээ. Монголын баг хэсэгтээ Энэтхэг (32:0), Макао (25:0), Индонез (8:2)-ийн багийг хожсон бол Тайландын багт (6:3) хожигджээ. Улмаар хагас шигшээд АНЭУ багийг (4:2) …
-
1 May
Чөлөөт бөхийн 5 тамирчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчээ
“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан бол Турк улсын Станбул хотноо тавдугаар сарын 9-12-нд болох олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд манай улсын долоон тамирчин оролцохоор бэлтгэж байна. Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Олимп, паралимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний дэд хорооны гишүүд чөлөөт бөхийн …
April, 2024
-
30 April
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэхүү гүйлтийг бүтэн марафон буюу 42 км, хагас марафон буюу 21 …
-
30 April
Туялзуур сэлэм: Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Туялзуур сэлэмний олимпын эрх олгох тэмцээн АНЭУ-д зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлага дор хоёр тамирчин өрсөлдөв. Эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Малайз, Кувейт, Эмират, Тайвань, Иран, Йордан, Австралийн тамирчдыг буулган авсан ба дараа нь Сингапурын тамирчин Абдул Рахманд ялагджээ. Сингапурын тамирчин шигшээ тулаанд Энэтхэгийн тамирчныг ялснаар алтан медаль хүртэж “Парис-2024” олимпын наадамд …
-
29 April
СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?
Спорт клубуудын сарын дундаж төлбөр 150 мянган төгрөг гэж тооцвол төлбөрөө сараар нь бүтэн төлөөд 14 хоног яваад орхих нь хайран биш гэж үү? Спортуудын талаар хангалттай мэдээлэлгүй, завгүй амьдралын хэв маяг, замын түгжрэл, цаг заваа зохицуулах гэх мэт олон асуудлаас гадна өөрийн биеийн онцлогт тохирсон, хобби болгох спортоо сонгож туршиж хичээллэх боломж хязгаарлагдмал байдгаас бүтэн сарын төлбөр төлөөд 14 …
-
26 April
Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн холбооны багш дасгалжуулагч Л.Отгонбаатар нарыг МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа. Шагналыг ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар гардуулж, спорт, олимпизмыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв. МУГТ Л.Энхбаяр нь 1979 оноос чөлөөт бөхийн спортоор …
-
26 April
Сэлүүрт завины спортын Дэлхийн аварга, Олимпын медальт Кэйт Бишоп МҮОХ-нд зочиллоо
ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Их Британийн иргэн, “The Long Win” буюу “Алсуур ялалт” номын зохиолч, олон улсын илтгэгч, Кэмбриджийн их сургуулийн багш, сэлүүрт завины дэлхийн аварга, “Афин 2004” Олимпын мөнгөн медальт Кэйт Бишопыг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүүхэд залуучуудад спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх, тамирчдын манлайллыг нэмэгдүүлэх талаар санал солилцож, сэлүүрт завины төрлийг Монгол Улсад хөгжүүлэх чиглэлээр …
-
23 April
Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө
Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Б.Даваасүрэн, Н.Булган, А.Дөлгөөн, Б.Пүрэвсүрэн нар тулалдах бол эмэгтэйчүүдэд Д.Цолмон, Ж.Нарантунгалаг, С.Оюундарь нар өрсөлдөнө.
-
22 April
Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа
Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо боллоо. Тэмцээнд манай улсын эрэгтэй 6, эмэгтэй 4 тамирчин өрсөлдсөнөөс П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Олимпын эрхээ хүртлээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль авснаар Олимпын эрхээ аваад байсан билээ. Ингэснээр Парисын олимпын чөлөөт бөхийн төрөлд Монголын 5 тамирчны эрх баталгаажив. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл