Парис-2024”: ОУХМ С.Жамбалжамц ганцаарчилсан зайд уралдана

Өчигдөр “Парис-2024”Олимпын дугуйн төрлийн ганцаарчилсан 32.4 км-ийн уралдааны техникийн зөвлөгөөн Монголын цагаар 22 цагт болж дэлхийн шилдэг 34 тамирчны нэрсийг баталж, Ази тивээс зөвхөн Казахстаны Федоров, Монголоос С.Жамбалжамцын нэрийг батлав. Ганцаарчилсан гараатай тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяр уралдах байсан боловч UCI-ийн шийдвэр өөрчлөгдөв.

Азиас 10-аад орон Олимпын 1 эрх авсны Казахстан, Монгол, Япон улсуудад 2 зайд уралдах 2 эрх олгосон юм. ОУХМ Б.Тэгшбаяр С.Жамбалжамцын бэлтгэл хангагчаар буюу сэлгээнд бэлтгэлтэй байгаа. Олимпын ганцаарчилсан зайд уралдах Дэлхийн шилдгийн шилдэг 34 тамирчны тоонд ОУХМ С.Жамбалжамцын тэмцээн долоодугаар сарын 27-ний өдөр Монголын цагаар 22:30-д эхэлнэ.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …