МУГТ Б.Сэр-Од Гиннесийн амжилт тогтоолоо

“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын Төрийн далбааг Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од, боксын ОУХМ О.Есүгэн нар Сена мөрнөө намирууллаа.

Монгол Улсын тугч Б.Сэр-Одын хувьд зургаа дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд ийнхүү Монголын төдийгүй Олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцож буй тамирчин болж, гиннесийн амжилтыг тогтоож байна. Мөн О.Есүгэний хувьд боксын спортын төрлөөс анх удаа тугчаар сонгогдож, Монгол Улсын хоёр дахь эмэгтэй туг баригч болж байна.

Олимпын наадамд манай улсын баг тамирчид 15 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Токио 1964” анхны Олимпын наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын тугийг марафонч Ч.Найдан намируулж байжээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …