Жүдо: МУГТ Л.Энхрийлэн Шөвгийн 16-д шалгарлаа

“ПАРИС-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн Парис хотын Шам -Дэ-Мар 10.000 мкв  түр ордонд үргэлжилж байна.

 Өнөөдөр эмэгтэйчүүдийн  57 кгд  Дэлхийн хошой хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат  тамирчин  Л.Энхрийлэн эхний ялалтаа авлаа.

 Тэрээр  Косово улсын Нора Гяховатай барилдаж нэмэлт цагт яллаа. Манай тамирчин шигшээ 8-д шалгарах барилдаанд Германы тамирчин Паулина Штаркетай барилдана.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …