“Парис-2024”: Өнөөдөр Монголын гурван тамирчин өрсөлдөнө

“Парис 2024”зуны XXXIII олимпын наадам 7 дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр буудлагын эмэгтэйчүүдийн 50 метрийн хийн урт буун дасгалын төрөлд 32 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин О.Есүгэн 589 оноогоор ДӨРӨВДҮГЭЭР байр эзэлснээр шигшээ наймд шалгарсан билээ.

Тэрбээр финалын шатанд өнөөдөр буюу наймдугаар сарын 2-нд Улаанбаатарын цагаар 15:30 цагт цэц сорих юм.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл нар барилдана.

Азийн АШТ-ий мөнгөн медальт А.Адъяасүрэн жиндээ дэлхийн чансааны 23 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол О.Цэцэнцэнгэл жиндээ дэлхийн чансааны 19-д жагсаж байна. Олимпын наадмын жүдо бөхийн барилдаан өнөөдөр өндөрлөх бөгөөд маргааш багийн барилдаан болно.

 

 

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …