Спорт

April, 2024

  • 3 April

    Э.Цэндбаатар: Сорил тэмцээний 63,5 кг-ийн жинд өрсөлдөнө

    Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр /2024.04.03/ эх орондоо ирлээ. Тэрбээр Монголын боксын холбоонд “Парис-2024” олимпод эх орноо төлөөлөн оролцох боломж олгох хүсэлтийг 3-р сарын 18-ны өдөр гаргаж, эрх олгох сорил тэмцээнд оролцох боломжтой болсон юм. Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Би хоёр удаа олимпод оролцож байсан. Тамирчин хүний хувьд олимп маш чухал. Монголын боксын холбоонд хүсэлт гаргасан. Хүсэлтийг минь …

  • 3 April

    Пара жүдочид олимпын эрх олгох тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртлээ

    Турк улсын Анталия хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхийн оноо олгох ГРАНПРИ тэмцээн дөрөвдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга Д.Ганбат, эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн …

  • 2 April

    Гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй хүндийн өргөлтийн 14 тамирчин дэлхийн цомд өрсөлдөж байна

    Тайланд улсын Пукет хотод хүндийн өргөлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Олимпын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаяр, Б.Дэнсмаа нарын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй 14 (эрэгтэй зургаа, эмэгтэй найм) туйванч өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд М.Очир-Эрдэнэ, 67 кг-д Э.Дүүрэнжаргал, А.Ананд, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар хүч …

  • 1 April

    Бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

    Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, “Мөнгөн цагариг” клуб хамтран зохион байгуулж буй бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд энэ сарын 1-4-ны өдрүүдэд болж байна. 15 дахь удаагийн тэмцээний А хэсэгт улсын цолтой болон аймаг, цэргийн арслан цолтой 12 баг, Б хэсэгт аймаг, цэргийн заан, харцага, начин цолтой 12 баг өрсөлдөж байна. …

  • 1 April

    Пара хөнгөн атлетикийн тамирчид Италиас ЗУРГААН медальтай ирлээ

    Итали улсын Жесоло хотод зохиогдсон пара хөнгөн атлетикийн гранпри тэмцээнд 57 орны 400 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдлөө. Манай улсаас дасгалжуулагч Б.Батдорж, Б.Ирмүүний удирдлага дор Үндэсний шигшээ багийн нийт зургаан (эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр) тамирчин хурд хүчээ сорив. Тэмцээний эмэгтэйчүүдийн F-57 ангиллын бөөрөнцөг, зээрэнцэгийн хоёр зайд Т.Мядагмаа тэргүүн байр эзэлсэн бол F-40 ангиллын зээрэнцэг, бөөрөнцөгийн хоёр зайд Т.Саруултөгс мөнгөн …

  • 1 April

    Сагс: Монголын эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртлээ

    Сингапур улсад сагсан бөмбөгийн 3Х3-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болов. Тус тэмцээнээс  Монголын эрэгтэй, эмэгтэй баг хоёул хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Шинэ Зеландын багийг 21:18, Эмэгтэй баг Тайванийн багийг 17:10-аар хожсоноор анх удаа хоёр хүрэл хүртэж байна. Тоглолтын дараа эмэгтэй багийн ахлагч О.Хулан “Монголын шигшээ баг Азийн аваргын хүрэл медалийг …

  • 1 April

    Жүдо: Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ

    Турк улсын Анаталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох Их дуулга гуравдугаар сарын 29-31-нд болов.  Энэ тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас 20 жүдоч зодоглолоо. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн хагас шигшээд Бразилын бөхийг ялсанаар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл …

March, 2024

  • 27 March

    Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойн нэрэмжит спорт тэмцээн боллоо

    Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойн нэрэмжит спорт  тэмцээн боллоо. Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойн нэрэмжит спорт  тэмцээнд Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ), Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ), Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ), Шүүх шинжилгээний ерөнхий газар (ШШЕГ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ), …

  • 26 March

    ОУХМ С.Жамбалжамц Испанийн “Volta a Catalunya” 7 өдрийн уралдаанд оролцсон анхны Монгол дугуйчин боллоо

    Монголын дугуйчид сүүлийн жилүүдэд ОУДХ-ны /UCI/ мэргэжлийн дугуйчдын тэмцээнүүдэд идэвхтэй оролцож буй бөгөөд ОУХМ С.Жамбалжамц “UCI 2.UWT” ангилал буюу Дэлхийн дээд ангиллын тэмцээний нэг 103 жилийн түүхтэй Испанийн “Volta a Catalunya” 7 өдрийн уралдаанд оролцож уралдсан анхны Монгол дугуйчин боллоо. UCI тэмцээнүүд нь үндсэн 6 ангилалд хуваагддаг ба хамгийн чансаатай нь 2.UWT буюу “UCI World Tour” ангиллын олон өдрийн тэмцээнүүд …

  • 21 March

    “Улаанбаатар марафон”-ы бүртгэл эхэллээ

    Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Тус марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликейшнаар гуравдугаар …

  • 20 March

    Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

    “Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв. Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Жавхлант дэвжээний …

  • 19 March

    Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул “Сагаалха-2024” шатрын тэмцээнээс алтан медаль хүртлээ

    ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээн энэ сарын 15-17-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд нийт 650 шатарчин өрсөлдсөний 12 нь Их мастер цолтон байв. Эмэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртсэн бол дэд байрт Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Т.Мөнхзул орлоо. Б.Мөнгөнтуул гавьяат тус тэмцээний …

  • 18 March

    МУГТ Э.Цэндбаатар Парисын олимпын эрхийн сорил тэмцээнд оролцох хүсэлт гаргалаа

    Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр /2024.03.18/ Монголын боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзоригт Парис-2024 олимпын эрхийн сорил тэмцээнд оролцох хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэд: Монголын Боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзориг танаа Миний бие Э.Цэндбаатар нь өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдаж байсан билээ. Тэр бүх үйлдэлдээ харамсан Монголын боксын холбоо, удирдах зөвлөл, ах эгч нар болон нийт боксын …

  • 15 March

    Чөлөөт бөхийн ГРАНПРИ тэмцээнээс Э.Дэлгэрмаа алтан медаль хүртлээ

    Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Дэлгэрмаа гуравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Гранпри тэмцээний 68 кг жинд өрсөлдөж Алтан медаль хүртлээ. Тэрээр 9 дахь жилдээ чөлөөт бөхийн спортоор хичээллэж байгаа бөгөөд 2023 онд Серби Улсын Белград хотод явагдсан Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн төрөлд …

  • 15 March

    Парисын олимпын хүрээнд “Монгол – Францын төв”-тэй хамтран ажиллана

    Монголын үндэсний олимпын хороо болон Монгол-Францын төв хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслол Олимпик Хауст боллоо. Санамж бичгийг МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг болон Монгол-Францын төвийн захирал Николас Пубилл Майнали нар үзэглэв. Ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин 2008” олимпын аварга Э.Бадар-Ууган, Монгол-Францын төвийн хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Делфин Миллард, Монгол-Францын төвийн Олимпын …