Пауэрлифтингийн ДАШТ-ээс Д.Анхбаяр, Х.Баттөмөр нар ХҮРЭЛ медаль хүртлээ

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 1-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээнд манай улсаас 20 тамирчин өрсөлдсөнөөс өнөөдөр мастер ангилалд нэг тамирчин мөнгө, хоёр тамирчин хүрэл медаль хүртэв. Тэмцээний М-1 ангиллын -120 кг-ын жинд О.Мөнхбат цээжнээс 217.5 кг-ыг шахсан бол мастер-1 ангиллын +120 кг-ын жинд Д.Анхбаяр 222.5 кг-ыг шахаж хүрэл, мастер-2 ангиллын 105 кг-ын жинд Х.Баттөмөр 195 кг-ыг шахаж хүрэл медаль хүртлээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …