Спорт

April, 2024

  • 1 April

    Пара хөнгөн атлетикийн тамирчид Италиас ЗУРГААН медальтай ирлээ

    Итали улсын Жесоло хотод зохиогдсон пара хөнгөн атлетикийн гранпри тэмцээнд 57 орны 400 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдлөө. Манай улсаас дасгалжуулагч Б.Батдорж, Б.Ирмүүний удирдлага дор Үндэсний шигшээ багийн нийт зургаан (эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр) тамирчин хурд хүчээ сорив. Тэмцээний эмэгтэйчүүдийн F-57 ангиллын бөөрөнцөг, зээрэнцэгийн хоёр зайд Т.Мядагмаа тэргүүн байр эзэлсэн бол F-40 ангиллын зээрэнцэг, бөөрөнцөгийн хоёр зайд Т.Саруултөгс мөнгөн …

  • 1 April

    Сагс: Монголын эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртлээ

    Сингапур улсад сагсан бөмбөгийн 3Х3-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болов. Тус тэмцээнээс  Монголын эрэгтэй, эмэгтэй баг хоёул хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Шинэ Зеландын багийг 21:18, Эмэгтэй баг Тайванийн багийг 17:10-аар хожсоноор анх удаа хоёр хүрэл хүртэж байна. Тоглолтын дараа эмэгтэй багийн ахлагч О.Хулан “Монголын шигшээ баг Азийн аваргын хүрэл медалийг …

  • 1 April

    Жүдо: Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ

    Турк улсын Анаталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох Их дуулга гуравдугаар сарын 29-31-нд болов.  Энэ тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас 20 жүдоч зодоглолоо. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн хагас шигшээд Бразилын бөхийг ялсанаар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл …

March, 2024

  • 27 March

    Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойн нэрэмжит спорт тэмцээн боллоо

    Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойн нэрэмжит спорт  тэмцээн боллоо. Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойн нэрэмжит спорт  тэмцээнд Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ), Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ), Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ), Шүүх шинжилгээний ерөнхий газар (ШШЕГ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ), …

  • 26 March

    ОУХМ С.Жамбалжамц Испанийн “Volta a Catalunya” 7 өдрийн уралдаанд оролцсон анхны Монгол дугуйчин боллоо

    Монголын дугуйчид сүүлийн жилүүдэд ОУДХ-ны /UCI/ мэргэжлийн дугуйчдын тэмцээнүүдэд идэвхтэй оролцож буй бөгөөд ОУХМ С.Жамбалжамц “UCI 2.UWT” ангилал буюу Дэлхийн дээд ангиллын тэмцээний нэг 103 жилийн түүхтэй Испанийн “Volta a Catalunya” 7 өдрийн уралдаанд оролцож уралдсан анхны Монгол дугуйчин боллоо. UCI тэмцээнүүд нь үндсэн 6 ангилалд хуваагддаг ба хамгийн чансаатай нь 2.UWT буюу “UCI World Tour” ангиллын олон өдрийн тэмцээнүүд …

  • 21 March

    “Улаанбаатар марафон”-ы бүртгэл эхэллээ

    Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Тус марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликейшнаар гуравдугаар …

  • 20 March

    Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

    “Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв. Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Жавхлант дэвжээний …

  • 19 March

    Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул “Сагаалха-2024” шатрын тэмцээнээс алтан медаль хүртлээ

    ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээн энэ сарын 15-17-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд нийт 650 шатарчин өрсөлдсөний 12 нь Их мастер цолтон байв. Эмэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртсэн бол дэд байрт Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Т.Мөнхзул орлоо. Б.Мөнгөнтуул гавьяат тус тэмцээний …

  • 18 March

    МУГТ Э.Цэндбаатар Парисын олимпын эрхийн сорил тэмцээнд оролцох хүсэлт гаргалаа

    Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр /2024.03.18/ Монголын боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзоригт Парис-2024 олимпын эрхийн сорил тэмцээнд оролцох хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэд: Монголын Боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзориг танаа Миний бие Э.Цэндбаатар нь өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдаж байсан билээ. Тэр бүх үйлдэлдээ харамсан Монголын боксын холбоо, удирдах зөвлөл, ах эгч нар болон нийт боксын …

  • 15 March

    Чөлөөт бөхийн ГРАНПРИ тэмцээнээс Э.Дэлгэрмаа алтан медаль хүртлээ

    Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Дэлгэрмаа гуравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Гранпри тэмцээний 68 кг жинд өрсөлдөж Алтан медаль хүртлээ. Тэрээр 9 дахь жилдээ чөлөөт бөхийн спортоор хичээллэж байгаа бөгөөд 2023 онд Серби Улсын Белград хотод явагдсан Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн төрөлд …

  • 15 March

    Парисын олимпын хүрээнд “Монгол – Францын төв”-тэй хамтран ажиллана

    Монголын үндэсний олимпын хороо болон Монгол-Францын төв хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслол Олимпик Хауст боллоо. Санамж бичгийг МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг болон Монгол-Францын төвийн захирал Николас Пубилл Майнали нар үзэглэв. Ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин 2008” олимпын аварга Э.Бадар-Ууган, Монгол-Францын төвийн хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Делфин Миллард, Монгол-Францын төвийн Олимпын …

  • 13 March

    “Бүх оддын барилдаан” Бямба гарагт болно

    Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI – АЛТАН ЦОМ” барилдаанд оролцогчдоос үзэгчдээс хамгийн их санал авсан 14 бөх БҮХ ОДДЫН БАРИЛДААН -д зодоглохоор сонгогдоод байна. Эдгээр бөхчүүд хоёр багт хуваагдан өрсөлдөх бөгөөд Даян аварга Н.Батсуурийн багийг улсын гарди Д.Рагчаа дасгалжуулж, бүрэлдэхүүнд нь улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумьяабат, Э.Батмагнай нар багтжээ. Тус багт сонгогдсон улсын …

  • 11 March

    Монголын тамирчид Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс нэг алт, хос мөнгөн медаль хүртлээ

    Эстони улсын Таллин хотод энэ сарын 4-9-ний хооронд “Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн хоёрдугаар курсын оюутан, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин Алтантуяагийн Эрмүүн оролцсон юм. Тэрбээр, 40 улсын 1500 орчим тамирчин оролцсон энэхүү тэмцээнд Европын тамирчидтай өрсөлдөж, анхны эрэгтэй дэлхийн аварга боллоо. Мөн 93-р сургуулийн сурагч, БГД-ийн Усан спорт …

  • 11 March

    Чөлөөт бөх: Т.Тулга, Э.Бямбадорж, М.Лхагвагэрэл нар мөнгөн медаль хүртлээ

    Туркийн Анталия хотноо энэ сарын 7-10-ны өдрүүдэд алдарт бөх Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн боллоо. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125кг-ын жингийн барилдаанууд явагдав. Манай тамирчид гурван мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал, 70 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга, 79 кг-д Олон улсын хэмжээний мастер Э.Бямбадорж, 125 кг-д Монгол Улсын гавьяат …

  • 7 March

    Д.Сэлэнгээ “Парис-2024” Паралимпын наадамд оролцох эрхээ авлаа

    АНЭУ-ын Дубай хотод пара байт харвааны “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгох тэмцээн хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 9-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор таван тамирчин оролцож буйгаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ алтан медаль хүртэж, “Парис-2024” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа. Д.Сэлэнгээ нь ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт тамирчин бөгөөд зуны паралимпын наадамд …