Жүдо: Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-ны өдрүүдэд боллоо.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор нийт 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглов.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Л.Энхрийлэн Бельгийн тамирчныг ялснаар хүрэл медаль хүртлээ.
Л.Энхрийлэн Узбекистан, Хорват, Германы бөхийг ялсан бөгөөд хэсгийн аваргын барилдаанд Канадын Жессика Климкайтад ялагдаж, улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд нэмэлт цагт торгуулиар ялснаар Их дуулгын тав дахь медалиа гардаж байна.

 

Санал болгох мэдээ

Монголын Хоккейн баг хүрэл медаль хүртлээ

Узбекистан улсын Ташкент, Самаркан хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга …