Гавьяат тамирчин Б.Сэр-Од “ПАРИС-2024” олимпын наадамд оролцох эрхээ авлаа

Дани улсын Копенхаген хотод “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох марафон гүйлтийн сүүлийн тэмцээн тавдугаар сарын 5-нд болов. Энэ уралдаанд гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19.25 цагийн амжилтаар 14 дүгээр байрт хурдалж, “Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх эрхээ баталгаажууллаа.

Гавьяат тамирчин Б.Сэр-Од “Парис-2024” олимпын наадамд оролцох Монголын багийн 14 дэх эрхийг хүртсэн бөгөөд марафоны төрөлд уралдах гурав дахь монгол тамирчин болж байна.

Парисын олимпын наадамд Монголын гурван марафонч уралдах ба Б.Сэр-Од зургаа, Б.Мөнхзаяа гурав дахь олимпдоо хурдаа сорих бол Г.Хишигсайхан анх удаа олимпын замд тоосоо өргөх нь.
“Парис-2024” олимпын наадамд 214 орноос эмэгтэйчүүдийн ангилалд 42 улсын 88 тамирчин, эрэгтэйчүүдэд 41 улсын 70 тамирчин олимпын наадамд уралдах эрхээ авсан байна.

 

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …