Чөлөөт бөх: Т.Тулга, Э.Даваанасан нар “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа

Турк улсын Станбул хотод чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээн боллоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Э.Даваанасан нар олимпын наадамд оролцох эрхээ авлаа.

Парисын олимпын дэвжээнд Монголын чөлөөт бөхийн найман (эмэгтэй 5, эрэгтэй 3) тамирчин зодоглох бөгөөд манай улс өнөөдрийн байдлаар олимпын 17 эрх аваад байна.

ПАРИСТ ЗОДОГЛОХ МОНГОЛ УЛСЫН БӨХЧҮҮД

Эмэгтэй
50 кг: Д.Отгонжаргал
53 кг: Б.Хулан
62 кг: П.Орхон
68 кг: Э.Дэлгэрмаа
76 кг: Э.Даваанасан

Эрэгтэй
65 кг: Т.Тулга
86 кг: Б.Бат-Эрдэнэ
125 кг: М.Лхагвагэрэл

 

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …