Катар улсын Доха хотод зохиогдож буй Усанд Сэлэлтийн ДАШТ-ий хоёр дахь өдөр усанд сэлэлтийн ОУХМ Э.Эрхэс 100м араар даллах сэлэлтээр уралдан 58.89 секунт амжилтыг үзүүлж Монгол Улсын Рекорд Амжилтыг дахин шинэчлэн тогтоолоо. Тэрбээр дэлхийн чансаандаа 46 дугаар байранд бичигдэж байна. 15 настай Э.Эрхэс хүү өнгөрсөн онд Орхон аймагт болсон усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 зайд …
Спорт
February, 2024
-
13 February
Хүндийн өргөлтийн Азийн АШТ-ээс Г.Ануужин мөнгө, О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-ны өдрүүдэд болов. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Ануужин мөнгө, 71 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Монголын хүндийн өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд …
-
13 February
Мөсөнд авиралтын ДАШТ-д дөрвөн тамирчин өрсөлдөнө
Канад улсын Элмонтон хотод мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар хурд, хүчээ үзэхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Н.Хэрлэн дэлхийн цомын аварга, Ази тивийн алтан медальт бол Н.Сэлэнгэ дэлхийн цомын шагналт байрт орсон уулчин юм. Монголын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн удаагүй бөгөөд энэ удаагийн …
-
6 February
Аймаг, цэргийн начингуудын барилдаанд Д.Төрбаяр түрүүлэв
Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаанд 128 бөх авхаалж самбаа, уран мэх сорин барилдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Дашийн Төрбаяр түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Хадбаатарын Мягмарсүрэн үзүүрлэв. Дөрөвт Өвөрхангай аймгийн …
-
2 February
Монголын үнэн сонины нэрэмжит “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээн эхэллээ
Цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын үнэн сонин Монголын буудлага спортын холбоотой хамтран “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнийг 1967 оноос эхлэн жил бүр уламжлан болгон зохион байгуулж ирсэн билээ. Өнөөдөр Монголын үнэн сонины нэрэмжит “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээн Монголын Буудлага Спортын Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төвд эхэллээ. 57 дахь жилдээ зохион …
January, 2024
-
30 January
Канвон-2024″: Эмэгтэй цаначид 7.5 км-т хурд сорилоо
“Канвон-2024” олимпын эмэгтэй гүйлтийн цанын 7.5 км-ийн уралдаан Alpensia Biathlon Centre-т боллоо. Сонгодог тэшилтийн төрлөөр болсон энэхүү гараанд 78 тамирчин хурд сориход Финландын Н.Карппелин 22:19.6 минутын амжилтаар түрүүлж, энэ олимпоос хоёр дахь медалиа зүүв. Тэрбээр өмнө нь спринт уралдаанаас хүрэл медаль хүртсэн билээ. Энэ гараанд уралдсан манай тамирчин Н.Нандинцэцэг 26:43.4 минутаар 46-р байрт орсон бол Ж.Уянга 27:11.8 үзүүлэлтээр 49-д жагслаа.
-
30 January
Хүндийн өргөлтийн Азийн АШТ-д Монголын 14 тамирчин өрсөлдөнө
Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-нд болно. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөх юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Энхтамир, 64 кг-д Ази тивийн аварга Г.Ануужин, …
-
29 January
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 дэх удаагаа түрүүллээ
Мэргэжлийн сүмо бөхийн 2024 оны нэгдүгээр сарын Хацү башё өндөрлөлөө. Хацү башёгийн сүүлийн өдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки Киришима Б.Лхагвасүрэнг давснаар 13 даваа 2 унаатай болж сэкиваке Котоновакатай нэмэлт барилдаан хийж түрүүллээ. Энэ сарын дээд зиндаанд Монгол бөхчүүд амжилттай сайн барилдлаа. Тухайлбал озеки Хошёорюү С.Бямбасүрэн (11:4), Киришима Б.Лхагвасүрэн (11:4), Тамаваши Б.Мөнх-Оргил (8:7) даваатай бүгд 50 аас дээш хувийн амжилттайгаар башёг …
-
29 January
Жүдо: Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ
Португал улсад жүдо бөхийн энэ оны анхны гранпри тэмцээн нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд 92 орны нийт 624 (эрэгтэй 344, эмэгтэй 280) тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртэв. Гавьяат тамирчин Ё.Басхүү шагнал тавдугаар байрт орсон бол Б.Ганхайч, Б.Эрхэмбаяр …
-
26 January
Б.Мөнхбаатар мөсөнд авиралтын дэлхийн аварга боллоо
Франц улсад мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 18-20-нд болов. Тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөхөд 20 хүртэлх насныхны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Б.Мөнхбаатар алтан медаль хүртлээ. Харин 20 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн ангилалд Ц.Анар хүрэл, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насныхны ангилалд А.Зоригтбаатар хүрэл медаль хүртсэн байна. Дэлхийн аварга Б.Мөнхбаатар нь өнгөрсөн жил Финлянд улсад болсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж …
-
23 January
Энхийг сахиулагчдын дунд зохион байгуулсан маршийн тэмцээнд Монгол улсын алба хаагчид тэргүүллээ
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид, ажилтнуудын дунд зохион байгуулсан “NORCON” маршид Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоны дайчид тэргүүллээ. Эв нэгдэл, нөхөрлөл, тэсвэр тэвчээрийн бэлэг тэмдэг болсон тус маршид 47 орны 230 гаруй энхийг сахиулагчид +40 градуст 25 километр замыг 10 килограмм ачаатайгаар туулж хурд хүч, авхаалж …
-
23 January
Уулын цана: Х. Халиун 42-р байрт оров
“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын эмэгтэйчүүдийн уулын цанын жиант слалом төрлийн хоёр дахь гараа болж, медальтнууд тодорлоо. Энэ төрөлд нийт 79 тамирчин өрсөлдсөнөөс Италийн Ж.Колломб хоёр гарааны нийлбэрээр 1:41.10 минут хурдлан алтан медаль хүртсэн бол Швейцарын Ш.Зендер (1:41.21), Шведийн А.Хедин (1:42.13) нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Уулын цанын төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн манай тамирчин Х.Халиун хоёр гараагаа хоёуланг …
-
23 January
Монгол тамирчин залуучуудын өвлийн олимпод анх удаа уулын цанаар уралдлаа
Уулын цанын эмэгтэйчүүдийн жиант слаломын төрөл Jeongseon High 1 Ski Resort төвд үргэлжилж байна. Монгол Улсаас анх удаа уулын цанын төрлөөр залуучуудын өвлийн олимпод оролцох эрхээ авсан Х.Халиун тус төрөлд хурд сорьж, шинэ түүх бичив. Нийт 78 тамирчин жиант слаломд уралдсанаас 24 нь алдаа гарган амжилтаа бүртгүүлж чадсангүй. Харин манай тамирчин Х.Халиун 1:15.92 минутын амжилтаар уралдаанаа дуусгаж, 52-р байрт бичигдэж …
-
19 January
“КАНВОН 2024” Монголын баг тамирчид нээлтийн ёслолд хүрэлцэн ирлээ
Ази тивд анх удаагаа зохион байгуулагдаж буй “Канвон 2024” залуучуудын олимпын наадмын бамбар тун удахгүй асахад бэлэн болж, тив тивийн шилдэг залуу тамирчид хуран цуглаад байна. Энэхүү 4 дэх удаагийн Олимпын наадамд Монголын баг тамирчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 12 тамирчин, 3 дасгалжуулагч багш нар Багийн ахлагч Б.Баттцэцэгийн удирдлага дор оролцож байгаа бол ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг …
-
19 January
“КАНВОН 2024” залуучуудын олимпын наадамд оролцох тамирчдад төрийн далбаа гардуулан өглөө
“КАНВОН 2024” залуучуудын өвлийн олимпын наадам өнөөдөр 20:00 цагаас албан ёсоор нээлтээ хийнэ. Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох залуу тамирчдын бэлтгэл сургуулилттай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Канвон-2024” наадмын Монголын багийн ахлагч, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нар танилцан, төрийн далбаагаа гардуулан өгч, амжилт хүслээ. Наадамд 80 орны 1900 гаруй тамирчин спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл