Монголын Хоккейн баг хүрэл медаль хүртлээ

Узбекистан улсын Ташкент, Самаркан хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд 10 орны баг өрсөлдөхөд манай улсын хоккейн баг дөрвөн хожил, нэг хожигдолтойгоор хүрэл медаль хүртлээ.

Монголын баг хэсэгтээ Энэтхэг (32:0), Макао (25:0), Индонез (8:2)-ийн багийг хожсон бол Тайландын багт (6:3) хожигджээ.

 Улмаар хагас шигшээд АНЭУ багийг (4:2) хожсоноор хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жилийн амжилтаа бататгасан ба тэмцээний шилдэг тоглогчоор У.Цэнгэл тодорсон байна. Монголын баг бүрэлдэхүүнд багийн ахлагчаар А.Мэргэн, дасгалжуулагчаар Б.Зориг, И.Алтангэрэл, М.Отгонбаяр нар ажиллажээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …