Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо боллоо.

Тэмцээнд манай улсын эрэгтэй 6, эмэгтэй 4 тамирчин өрсөлдсөнөөс П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Олимпын эрхээ хүртлээ.

Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль авснаар Олимпын эрхээ аваад байсан билээ. Ингэснээр Парисын олимпын чөлөөт бөхийн төрөлд Монголын 5 тамирчны эрх баталгаажив.

Манай чөлөөт бөхийн баг тамирчид ирэх тавдугаар сард Туркийн нийслэл Станбул хотноо Олимпын эрхээ хүртэх сүүлчийн тэмцээндээ ур чадвараа сорих болно.

Дашрамд дурдахад Монголын баг тамирчид одоогоор 6 спортын төрөлд Олимпын 13 эрх хүртээд байна.

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …