Спорт

November, 2022

  • 1 November

    Нийслэлийн 383 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 383 жилийн ойд зориулан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Ийнхүү хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв.   Нийслэлийн ойн өдөрт зориулан жил бүр тогтмол зохион байгуулдаг уг барилдаан “Ковид-19” …

October, 2022

  • 31 October

    О.Саранхүү: Монголын соёл, урлаг болон ондоошлыг бүжгийнхээ дэглэлтээр дэлхий нийтэд харуулахыг хичээсэн

    Биеийн тамир, спортын улсын хорооны хүндэтгэлийн танхимд өнөөдөр /2022.10.31/ бүжгийн спортын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon dance” хамтлагийн баг тамирчдад батламж гардуулах ёслол болов. Энэ үеэр Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр О.Оюунбат, Жуух тэмдгээр Н.Мөнхбаяр нарыг шагнасныг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан гардууллаа. “Moon dance” хамтлагийн дасгалжуулагч О.Саранхүү “ДАШТ-ий мөнгөн медаль бол бидний олон жилийн зорилго, …

  • 28 October

    Буудлагын спорт: ДАШТ-нд амжилттай оролцсон тамирчид эх орондоо ирлээ

    Египетийн нийслэл Кайр хотод зохиогдсон Буудлага спортын 53 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид өнөөдөр /2022.10. 28/ эх орондоо ирлээ. Монгол Улсаас 15 тамирчин, 2 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон бөгөөд 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд ОУХМ Э.Даваахүү, Ц.Мөнхзул нар мөнгөн медаль хүртсэн. Энэ дасгалд 12 баг өрсөлдсөнөөс Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар 539 оноогоор хоёрдугаар байрт …

  • 25 October

    БУУДЛАГА: ДАШТ-ээс Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медаль хүртлээ

    Буудлагын 2022 оны ДАШТ Египетийн нийслэл Каир хотноо 14 хоногийн турш үргэлжилж,  өчигдөр өндөрлөлөө. Даваа гарагт болсон 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү гэсэн бүрэлдэхүүнтэй Монголын баг мөнгөн медаль хүртлээ. Энэ дасгалд 12 баг өрсөлдсөнөөс Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар 539 оноогоор хоёрдугаар байрт жагсаж, шууд финалд өрсөлдөх эрхээ авсан. Улмаар шигшээ буудлагад Хятадын багт 17:9-өөр дийлдэн мөнгөн …

  • 24 October

    Монголын бодибилдинг фитнесийн холбоод нэгдэж ажиллахаа илэрхийлэв

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Монголын бодибилдинг фитнесийн холбоо болон Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав. Бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Фитнес мисс Б.Сугарсүрэн Монгол Улсаас анх удаа хүрэл медаль авсанд Ерөнхийлөгч баяр хүргэв. Цаашид талцал, хуваагдлаа хойш тавьж, бодибилдинг, фитнесийн спортын хөгжил, эрүүл монгол хүний төлөө нэгэн дээвэр дор хамтран зүтгэх нь чухал байгааг хэлэв. Бие биенээ …

  • 20 October

    Үндэсний олимпын хороодын холбооны ерөнхийлөгчөөр Робин Митчелл сонгогдов

    БНСУ-ын Сөүл хотноо үргэлжилж буй Үндэсний олимпын хороодын холбоо (ANOC)-ны Ерөнхий ассамблей хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар ҮОХХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг дүрмийн дагуу зохион байгууллаа. ҮОХХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2018 оноос хойш ажиллаж буй Фижи улсын иргэн Робин Митчелл хуралд оролцогчдын нууц санал хураалтаар ирэх дөрвөн жил буюу 2022-2026 онуудад тус байгууллагыг удирдахаар боллоо. Сонгуулийн санал хураалтад оролцсон …

  • 20 October

    Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталлаа

    Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталж, тус дүрмийг үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллахыг спортын байгууллагуудад зөвлөлөө. Дүрэм батлагдсанаар үндэсний хэмжээнд тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, спортын байгууллагууд допингийн эсрэг хяналтын нэгдсэн дүрэм мөрдөж, үр дагаврыг тооцох, улмаар маргаан үүсэхгүй байх боломж бүрдэнэ. Мөн оролцогч талуудын чиг үүрэг, хэрэгжүүлэх ажил, салбар байгууллагын уялдааг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж …

  • 18 October

    Хуан Антонио Самаранч:Зүүн Азийн залуучуудын наадмыг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна

    Монгол Улсад ажлын айлчлал хийж буй ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн урилгаар өнөөдөр Олимпик хауст зочиллоо. Уг арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Ч.Амарсанаа, Д.Отгондалай болон чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт тамирчин М.Лхагвагэрэл дасгалжуулагч Б.Баттулгын хамт байлцав. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр манай …

  • 18 October

    Өсвөрийн шатарчид тивийн тэмцээнээс мөнгөн цом хүртлээ

    Индонез улсын Бали аралд шатрын өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож буй бөгөөд Дархан-Уул аймгийн “Хос-Өрөг” клубын тамирчин М.Цэлмэг түргэвчилсэн тоглолтод мөнгөн медаль хүртлээ. Мөн багийн төрөлд М.Цэлмэг, Б.Буянхишиг нар мөнгөн цомын эзэн болжээ.

  • 18 October

    “Gobi championships-2022” уулын дугуйн тэмцээнээс Ч.Мөнхжаргал хүрэл медаль хүртлээ

    Өмнөговь аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “Gobi championships-2022” уулын дугуйн тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин Ч.Мөнхжаргал гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 30-39 насны мастeрын ангилалд хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээнд 18 байгууллагын 60 гаруй тамирчин оролцсон байна. Говийн бүсийн анхны аварга шалграуулах тус тэмцээн Говь гурван сайхан  уулын бэлээр бартаат замаар авхаалж, самбаа, …

  • 17 October

    Б.Үүрцайх ДАШТ-ээс дөрвөн медаль хүртлээ

    Пауэрлифтингийн хэрэглэлтэй мастерс ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Сент Жонсын Ньюфаундленд хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны гурван тамирчин өрсөлдсөн бөгөөд М1 ангиллын -120 кг-ын жинд Б.Үүрцайх суултын төрөлд 205 кг-ыг өргөж хүрэл, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж хүрэл медаль хүртсэн бол таталтын төрөлд 200 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэв. Тэрбээр гурван төрөлд хүрэл медаль хүртээд …

  • 14 October

    Хүндийн өргөлт:О.Дархижав мөнгөн медаль хүртлээ

    Бахрейны Манама хотноо болж буй хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жингийн тэмцээн өчигдөр боллоо. Энэ жинд О.Дархижав огцом өргөлтөөр ( -94, 95, 98) өргөж, мөнгөн медаль хүртлээ. Дараа нь түлхэлттэй өргөлтөөр 115 кг ( 108, 115, -119) түлхэж, нийлбэрээр 213 кг амжилтаар дөрөвдүгээр байр эзлэв. “Манама-2022” Азийн аваргад гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай улсын …

  • 13 October

    Хакүхо М.Даваажаргалыг “Алтан од” одонгоор шагналаа

    МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Олимпик хауст Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдын төлөөлөл болон аваргын ээж Ө.Тамир нар оролцов. Уулзалтын үеэр Хакүхо аварга “Дөрвөн жилийн дараа эх нутагтаа ирлээ. Сэтгэл маш их хөдөлж байна. Сүмод орсноос хойш хоёр жилийн дараа анх удаа нутагтаа ирэхэд ийм мэдрэмж төрж …

  • 13 October

    Хүндийн өргөлт:Г.Ануужин хүрэл медаль хүртлээ

    Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ануужин огцом өргөлтөөр 99 кг, түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ.

  • 12 October

    Фото:Улаанбаатар, Сөүл, Якутск, Улаан-Үд хотын жүдо тамирчдын нөхөрсөг тэмцээн

    Улаанбаатар, Сөүл, Якутск, Улаан-Үд хотын жүдо бөхийн өсвөрийн шигшээ багуудын нөхөрсөг уулзалт, тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд дөрвөн хотын есөн багийн 64 тамирчин оролцож, авхаалж самбаагаа сорьж буй. Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон БНСУ-ын Сөүл хотын Жүдо бөхийн холбооны хооронд 2019 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд уг тэмцээнийг энэ жил Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тэмцээнийг нээж Нийслэлийн Засаг даргын …