Монголын тамирчид Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс нэг алт, хос мөнгөн медаль хүртлээ

Эстони улсын Таллин хотод энэ сарын 4-9-ний хооронд “Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн хоёрдугаар курсын оюутан, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин Алтантуяагийн Эрмүүн оролцсон юм.

Тэрбээр, 40 улсын 1500 орчим тамирчин оролцсон энэхүү тэмцээнд Европын тамирчидтай өрсөлдөж, анхны эрэгтэй дэлхийн аварга боллоо.

Мөн 93-р сургуулийн сурагч, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин Содбаярын Мөнх-Оргил 25м болон 50м мэлхий сэлэлтээр хос мөнгөн медаль хүртэв.

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …