Туркийн Анталия хотноо энэ сарын 7-10-ны өдрүүдэд алдарт бөх Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн боллоо.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125кг-ын жингийн барилдаанууд явагдав.
Манай тамирчид гурван мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал, 70 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга, 79 кг-д Олон улсын хэмжээний мастер Э.Бямбадорж, 125 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар тус тус мөнгөн медалийн эзэд боллоо.
Энэхүү тэмцээнд оролцсон Монголын чөлөөт бөхийн эрэгтэй баг тамирчид нийт 4 жинд финалдсан амжилтаараа багийн нийлбэр дүнгээр 108 оноотой 3-р байрт шалгарлаа.
70 кг
- Эрназар Акматалиев (Киргизстан)
- Төмөр-Очирын Тулга (Монгол)
- Ёшиносүкэ Аояги (Япон)
- Амирмохаммад Язданичерати (Иран)
79 кг
- Курбан Хидир Сайпудинов (Бахрейн)
- Энхбаярын Бямбадорж (Монгол)
- Рамадан шар (Турк)
- Рамиз Гасанов (Азербайжан)
125 кг
- Амирреза Гардин Масуми Валади (Иран)
2.Мөнхтөрийн Лхагвагэрэл (Монгол)
3.Шамил Шарипов (Бахрейн)
- Манашвили Соломон (Гүрж)
Багийн дүн:
- Иран /115 оноо/
- Киргизстан /111 оноо/
- Монгол /108 оноо/