Чөлөөт бөхийн ГРАНПРИ тэмцээнээс Э.Дэлгэрмаа алтан медаль хүртлээ

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Дэлгэрмаа гуравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Гранпри тэмцээний 68 кг жинд өрсөлдөж Алтан медаль хүртлээ.

Тэрээр 9 дахь жилдээ чөлөөт бөхийн спортоор хичээллэж байгаа бөгөөд 2023 онд Серби Улсын Белград хотод явагдсан Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртэн Парисын олимпод оролцох эрх, 2024 онд БНХАУ-ын Гуанжу хотод явагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд “Хүрэл медаль” хүртсэн юм.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …