Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мэргэжлийн боксын ес дэх ялалтаа байгууллаа

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотод мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийж, ялалт байгууллаа.

Хоёр тулаанч найман үеийг дуустал тулалдахад шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Э.Цэндбаатар ялалтаа авлаа.

Түүний өрсөлдөгч мэргэжлийн бокст 14 ялалт байгуулж, хоёр ялагдал хүлээсэн Гвиней улсад төрсөн Канад улсын иргэншилтэй Мохамед Суамора байлаа.

 Э.Цэндбаатар мэргэжлийн бокст өмнө нь найман ялалт байгуулсан юм.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …