Спорт

April, 2023

  • 7 April

    Хөлбөмбөг:Монголын 17 насны охидын шигшээ баг Хонгконгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийлээ

    Монгол улсын 17 хүртэлх насны охидын шигшээ баг 4-р сарын 24-28-ны хооронд Улаанбаатар хотод Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаа хийнэ. Манай баг тус тэмцээний өмнөх бэлтгэл болгож, ХонгКонгийн охидын шигшээ багийг нутагтаа хүлээн авч, хоёр тоглолт хийж байгаа ба өчигдөр эхний тоглолтоо хийлээ тус тоглолтод ХонгКонгийн баг 8:0 харьцаатай хожлоо. Тус тоглолт мөн битүү дээвэртэй шигшээ багийн бэлтгэлийн талбайд болсон …

  • 7 April

    Хөлбөмбөг: Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнөөдөр Тайландын эсрэг тоглоно

    Парис 2024 Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны D хэсгийн эхний тоглолтоо Тайланд улсын Чонбури хотноо Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийж 2:2 тэнцсэн билээ. Тэгвэл хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 18:00 цагаас талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай тоглох юм. Тайланд улсын шигшээ багийн хувьд Азийн хүчирхэг эмэгтэй шигшээ багуудын нэг бөгөөд тэд эхний тоглолтдоо Сингапурыг …

  • 4 April

    Виртуал спортын хөгжлийг дэмжих фестивал болно

    ОУОХ-ны 2020+5 хөтөлбөрийн зөвлөмжийн дагуу и-спортын долоо хоног анх удаа зохион байгуулагдах гэж байна. Зургадугаар сарын 22-25-нд Сингапурт болох энэхүү арга хэмжээ нь виртуал спортын хөгжлийг дэмжих зорилготой юм. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх фестивалийн үеэр виртуал спортын хөгжлийг олон нийтэд таниулж, хамгийн сүүлийн үеийн технологийн хөгжлийг харуулахаас гадна төрөл бүрийн хэлэлцүүлэг өрнүүлж, боловсролд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж, үзүүлэн тоглолтууд хийнэ. ОУОХ-ноос …

  • 4 April

    Таеквондогийн УАШТ-ээс З.Баясгалан мөнгөн медаль хүртлээ

    Олон улсын Таеквондогийн Монголын холбооноос Насанд хүрэгчид, Мастерын ангиллын Монгол Улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнийг дөрөвдүгээр сарын 01, 02-ний өдрүүдэд “Спортын төв ордон”-д зохион байгуулав. Энэхүү тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч З.Баясгалан амжилттай оролцон “Хоёрдугаар байр”-т шалгарч, “Өргөмжлөл”, мөнгөн медаль медаль хүртлээ. Ийнхүү Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч …

  • 4 April

    “Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээн эхэллээ

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Улаанбаатар лиг” волейболын XI удаагийн тэмцээний сүүлийн шат өчигдөр эхэллээ. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит энэхүү тэмцээнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрүүдэд насны хоёр ангиллаар, гурван үе шаттайгаар зохион байгуулж буй юм. Тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч …

  • 3 April

    3Х3 Сагс: Олимпын эрхээ хэрхэн авах вэ?

    3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж, манай улсын эрэгтэй шигшээ баг Алтан медаль хүртсэн бол эмэгтэй баг шөвгийн наймд шалгарсан. Энэхүү тэмцээн өндөрлөсний дараа манай сагсчид олимпын эрхээ хэрхэн авах вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Тиймээс сагсчид Парист өрсөлдөх эрх авахын тулд ямар зам туулахыг сонирхуулъя. Олимпын 3х3 сагсны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр …

  • 3 April

    Сагсан бөмбөг:Манай улсын шигшээ баг Азийн аварга боллоо

    3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголын эрэгтэй багийн ялалтаар өндөрлөлөө. Манай залуус аваргын төлөөх тоглолтод сүүлийн гурван тэмцээний босоо аварга Австралийг 21:18-аар буулгаж авав. Онооны харьцаа 18:18 болсон эгзэгтэй мөчид А.Ананд алдаатай холын шидэлтээ оновчтой болгож, улмаар торгуулийн шидэлтээ цагаригт хийснээр багтаа ялалт авчирсан юм. Финалын тоглолтод Э.Дөлгөөн 8 оноогоор багаа тэргүүлсэн бол А.Ананд 6, О.Энхбаатар 5, Д.Дэлгэрням …

March, 2023

  • 31 March

    МҮОХ-ны “Алтан Очир” одонгоор Л.Алтанцэцэг, М.Энхжаргал нарыг шагналаа

    Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож, түүхэндээ анх удаа хос медальтай ирсэн. Тухайлбал, 48 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг мөнгөн медаль, 54 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин М.Энхжаргал хүрэл медаль хүртсэн билээ. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр медаль хүртсэн тамирчдыг дасгалжуулагчдын хамт Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тамирчдыг МҮОХ-ны “Алтан Очир” одон, мөнгөн шагналаар, дасгалжуулагчдыг мөнгөн шагналаар …

  • 27 March

    Шайбтай Хоккейн IV дивизоны ДАШТ өндөрлөлөө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор шайбтай Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн анх удаагаа Улаанбаатар хотноо  гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Мөсөн Өргөө – Steppe Arena-д амжилттай зохион байгуулагдлаа. Хоккейн спорт нь Монгол Улсад сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа бөгөөд эх орноо төлөөлөн оролцсон Монголын баг тамирчид маань байнгын сургуулилт хийх боломж бүрдсэн тул ур чадвар нь улам сайжирч, хөгжөөн …

  • 27 March

    ОУХМ Г.Наранцэцэг “Их Дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

    Гүржийн нийслэл Тбилисид хотод зохиогдсон жүдогийн “Их Дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг  хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Италийн Франческа Миланитай хүч үзэж цэвэр яллаа.   ОУХМ Ганбаатарын Наранцэцэг “Их Дуулга”- аас өмнө нь нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв.

  • 23 March

    Бокс:М.Энхжаргал хүрэл медалийн болзол хангалаа

    Эмэгтэй боксчдын ДАШТ-ээс Монголын баг хоёр дахь медалиа авлаа. 54 кг-д хүч сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга М.Энхжаргал өрсөлдөгч Италийн О.Савчукийг 5:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Эхний үед таван шүүгч бүгд Итали боксчинд ялалтыг өгсөн. Харин удаах хоёр үед М.Энхжаргал дайчин тоглож, өрсөлдөгчөө илүүрхсэнээр дэлхийн медальтны эгнээнд нэгдсэн юм. Үүнээс өмнө Л.Алтанцэцэг …

  • 22 March

    Бокс:Л. Алтанцэцэг ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа

    Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монголын баг анхны медалиа хүртлээ. 48 кг-д зодоглосон ОУХМ Л.Алтанцэцэг Узбекистаны Ф.Фозиловаг оноогоор ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Ингэснээр Л.Алтанцэцэг дэлхийн рингнээс медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй боксчин болж байна. Медалийн салхийг хагалсан Л.Алтанцэцэгтээ баяр хүргэе. Тун удахгүй боксчин О.Есүгэн мөн хүрэл медалийн төлөө тулалдах болно.

  • 22 March

    “ПАРИС-2024”: Сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

    “Парис-2024” зуны олимп болон паралимпын наадмын үеэр сайн дурын 45 мянган хүн ажиллана. Зохион байгуулах хорооноос наадмын үеэр ажиллах сайн дурын ажилтны бүртгэлийг өнөөдөр эхлүүллээ. Дараах гурван шаардлагыг хангасан хэн бүхэн энэхүү шалгаруулалтад өөрийг сориод үзэх боломжтой. Тухайлбал, -2024 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 18 нас хүрсэн байх -Франц, англи хэлний аль нэгээр ярьж чаддаг байх -2024 оны долдугаар сарын …

  • 22 March

    Монголын гурван БОКСЧИН өнөөдөр медалийн төлөө тулалдана

    Эмэгтэй боксчдын 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж байна. Тэмцээнд 65 орны 324 тамирчин оролцож буйн дотор Монголын найман тулаанч байв. Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж, өнөөдрөөс медалийн төлөөх хариуцлагатай тулаанууд эхэлж байна. Монголын гурван боксчин өнөөдөр медальтай үлдэх эсэхээ шийдэх чухал тулааныг хийх юм. 48 кг-д хүч сорьж буй Л.Алтанцэцэг Францын Р.Беннамаг 5:0, БНХАУ-ын …

  • 22 March

    Улсын харцага О.Бахытыг “Алтан Од” одонгоор шагнав

    Казах түмний хаврын баяр Наурызийн өдрийг угтан Баян-Өлгий аймгийн “Ром” олимпын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын харцага О.Бахытыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв. О.Бахыт үндэсний бөхөөр амжилттай барилдан улсын наадамд гурван удаа шөвгөрсөн бөгөөд 1982 онд зургаа давсан амжилтаараа хожим …