Канвон-2024″: Эмэгтэй цаначид 7.5 км-т хурд сорилоо

“Канвон-2024” олимпын эмэгтэй гүйлтийн цанын 7.5 км-ийн уралдаан Alpensia Biathlon Centre-т боллоо.

Сонгодог тэшилтийн төрлөөр болсон энэхүү гараанд 78 тамирчин хурд сориход Финландын Н.Карппелин 22:19.6 минутын амжилтаар түрүүлж, энэ олимпоос хоёр дахь медалиа зүүв. Тэрбээр өмнө нь спринт уралдаанаас хүрэл медаль хүртсэн билээ.

Энэ гараанд уралдсан манай тамирчин Н.Нандинцэцэг 26:43.4 минутаар 46-р байрт орсон бол Ж.Уянга 27:11.8 үзүүлэлтээр 49-д жагслаа.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …