Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаанд 128 бөх авхаалж самбаа, уран мэх сорин барилдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Дашийн Төрбаяр түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Хадбаатарын Мягмарсүрэн үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн өсөх начин М.Гантулга, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, “Вагнер ази”ХХК, “Гранд сутай” ХХК, “Таван Хан” дэвжээний бөх, аймгийн начин Б.Улаалзгана нар шалгарлаа.
Наймд аймгийн өсөн нэмэх начин Т.Мөнх-Эрдэнэ, аймгийн өсөх начин Ш.Нямсайхан, аймгийн өсөх начин О.Баярбаасан, аймгийн начин З.Мөнхтулга нар үлдэв.