Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар Мөсөнд авиралтын ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирлаа

Мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Эдмонтон хотод хоёрдугаар сарын 16-18-нд болов.

 Тус тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Нямдоогийн Хэрлэн мөнгө, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Нямдоогийн Сэлэнгэ хүрэл медаль хүртлээ.

Ах, дүү уулчид мөсөнд авиралтын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж байна.

Н.Хэрлэн Ази тивийн аварга, дэлхийн цомын алтан медальтай бол Н.Сэлэнгэ тив, дэлхийн хэмжээний анхны медалиа хүртэж байна.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …