Монголын үнэн сонины нэрэмжит “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээн эхэллээ

Цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Монголын үнэн сонин Монголын буудлага спортын холбоотой хамтран “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнийг 1967 оноос эхлэн жил бүр уламжлан болгон зохион байгуулж ирсэн билээ.
Өнөөдөр Монголын үнэн сонины нэрэмжит “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээн Монголын Буудлага Спортын Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төвд эхэллээ.


57 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээнд Улаанбаатар хот болон 4 аймгаас ирсэн 160 гаруй тамирчид оролцож байна.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …