Мөсөнд авиралтын баг тамирчид чансаагаараа тэргүүллээ

БНСУ-ын Чёнсон хотноо 2024 оны 1 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнд ОУХМ Н.Хэрлэн алтан медаль, ОУХМ Ч.Мандахбаяр мөнгөн медалийн эзэн болсон бол 1 дүгээр сарын 27-нд Щвейцарь улсын Саас-фи хотод болсон Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнд ОУХМ Ч. Мандахбаяр хурдны төрөлд алтан медаль хүртсэн билээ.

Тэгвэл Канад улсын Эдмонтон хотод 2 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд болсон мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, ОУХМ Н.Хэрлэн мөнгөн медаль, Н.Сэлэнгэ хүрэл медаль хүртсэн юм.

Ингэснээр манай улс 2023- 2024 оны Мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээний багийн нийлбэр дүнгээр НЭГДҮГЭЭРТ бичигдлээ.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …